Дэлхийн шилдэг их, сургуулиудаас санал болгодог бизнесийн ШИЛДЭГ 10 онлайн ҮНЭГҮЙ хичээл
Дэлхийн тэргүүлэх эдийн засаг, бизнесийн их сургуулиуд өөрсдийн сургалтуудаа интернэтээр дамжуулан үнэгүй сурах боломжыг нээж өгснөөр бидний хувьд өөрсдийн мэдлэг чадвараа дээшлүүлэх өргөн боломж нээгдэж байгаа билээ. Эдгээрээс шилдэг 10 онлайн ҮНЭГҮЙ хичээл-ийг та бүхэнд танилцуулж байна.
Бизнесийн ШИЛДЭГ 10 онлайн ҮНЭГҮЙ хичээл
Introduction to Marketing (The Wharton School of the University of Pennsylvania)
Дэлхийн хамгийн шилдэг маркетингийн тэнхимээс гаргасан уг хичэээл нь суралцагсдад хэрэглэгчдийн лояалти, брэндинг, маркетингийн стратегиуд гэх мэт маркетингийн үндсэн ойлголтуудыг танилцуулах зорилготой.
Financial Markets (Yale University)
2013 оны Эдийн засгийн Нобелын шагналтны удирдан явуулдаг уг хичээл нь санхүүгийн зах зээлийн зан төлөв, эрсдлийн удирдлага, мөнгөний бодлого гээд өргөн хүрээг хамарсан санхүүгийн зах зээлийн талаарх үндсэн ойлголтыг танд өгөх болно.
Fundamentals of Project Planning and Management (University of Virginia)
Энэхүү 4 долоо хоногийн танилцуулах сургалт нь төслийн үнэлгээ, төлөвлөлт, гүйцэтгэлийн хамгийн чухал ойлголтуудыг суралцагсдад танилцуулах зорилготой.
Successful Negotiation: Essential Strategies and Skills (University of Michigan)
Хэлэлцээр нь бүхий л бизнесийн гэрээ, хэлцэлийн хамгийн гол зүйл байдаг. Энэхүү сургалт нь бодит амьдралд шалгарсан хэлэлцээрийг амжилттай болгоход нөлөөлөх 4 гол элементийг нарийвчлан танилцуулдаг.
Introduction to Microeconomics (MIT)
Микро эдийн засгийн үндэс нь бизнесийн бүхий л шийдвэрийн суурь болж байдаг. Эдийн засгийн шинжилгээний ерөнхий зарчимтай танилцах нь таны цаашдын судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй.
Game Theory (Stanford University)
Тоглоомын онол нь зах зээлийн зан байдал, бизнес хоорондын өрсөлдөөнийг ойлгох гол тулгуур онол болдог.
Introduction to Financial Accounting (The Wharton School of the University of Pennsylvania)
Санхүүгийн үнэлгээний үндсэн аргуудыг эзэмших, санхүүгийн хамгийн өргөн хэрэглэгддэг тайлангуудыг ойлгох чадварыг эзэмшүүлэх болно.
Power Onboarding (Northwestern University)
Шинээр ажилд ороход эхнээсээ өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байх нь амжилт олоход тун чухал байдаг гэнэ. Энэхүү сургалт нь шинэ ажилд амжилт олох, дэвших бололцоог нэмэгдүүлэх практик аргачлалыг танд заах болно.
Entrepreneurship Through the Lens of Venture Capital (Stanford University)
Эхлэлийн бизнесийн хувьд санхүүжилтын болон өсөлтийн шатанд хэрхэн амжилттай удирдах талаарх 12 үе бүхий сургалт.
The Age of Sustainable Development (Columbia University)
Өнөөгийн нөхцөлд зөвхөн санхүүгийн өсөлт аливаа бизнесийн байгууллагын хувьд хангалттай биш. Харин тухайн нийгэм, байгаль орчинд ямар нөлөө үзүүлж байгаагаа заавал харж байх ёстой болж байна. Тогтвортой хөгжлийн талаар төлөвлөх үед тулгардаг асуудлууд, давуу талын талаар энэхүү сургалт хамрах болно.