ГАЙХАМШИГТАЙ GOOGLE ХАЙЛТ : ТА ӨӨРИЙГӨӨ ГҮҮГЛИЙГ АШИГЛАЖ ЧАДДАГ ГЭЖ БОДДОГ УУ?
Бид өдөр тутмын амьдралдаа GOOGLE ХАЙЛТ өргөн ашигладаг. Гэхдээ бидний түгээмэл ашигладаг түлхүүр үгээр хайлт хийхээс гадна Гүүглийг ашиглан хайлт хийх маш олон боломж байдаг ажээ. За ингээд 10 дараах аргыг хэрэглэн хайлт хийх нь таны амьдралд тус болно гэдэгт итгэлтэй байна.
1. Тодорхойлолт
Ямар ч үгийн толь бичгийн тодорхойлолтыг мэдэхийг хүсвэл “define:” гэж бичээд ард нь тухайн үгээ бичиж хайхад толь бичгийн тайлбар гарч ирнэ.
2. Зөв горимоор нь бичиж хайх
Хэрэв хэлц, ишлэл үгийн гарал үүсэл, хэлсэн хүнийг нь мэдэхийг хүсвэл тухайн ишлэл үгээ хашилтан “” дотор бичиж хайна.
3. Хайлтаас тодорхой үгийг хасах
Та талх барих жор хайж байна гэж бодъё. Гэхдээ исгэгч ороогүй жор хайх хэрэгтэй боллоо. Ийм үед хайх гэж буй үгээ бичээд “bread recipes” ард нь (-) тэмдэг тавиад хасахыг хүссэн үгээ “yeast” буюу “исгэгч” гэж бичээд хайна. Ингэхээр исгэгч гэсэн үг ороогүй жорууд гарч ирнэ.
4. Тодорхой үнийн дүнд тохирсон хайлт хийх
Тодорхой үнэтэй бүтээгдэхүүн хайж байна гэж бодъё. Ийм тохиолдолд эхлээд хайх гэж буй зүйлийнхээ нэрийг бичнэ. Араас нь эхний үнийн дүнг бичээд (..) тэмдэг тавиад сүүлийн үнийн дүнг бичнэ. Жишээ нь: digital camera $500..$1000
5. Мэдээллээ вэб сайттай нь хайх
Та интернэтээс нэгэн сонирхолтой мэдээ уншчихаад дараа нь түүнийхээ [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]URL, болон гарчигийг нь санахгүй байвал “site:” гэж бичээд тухайн вэб сайтын нэрийг бичээд уншсан мэдээнийхээ түлхүүр үгийг бичээд хай[/inlinetweet].
6. Орхигдсон үгийг олох
Pop Rocks with ______ would result in _____. Энэ өгүүлбэрийн орхигдсон үгсийг олохыг хүсвэл өгүүлбэрээ бичихдээ зураасны оронд (*) гэж бичээд хайна.
7. Файлын төрлөөр хайх
Та PowerPoint дээрх илтгэл хайж байгаа бол хайх түлхүүр үгээ бичээд араас нь “filetype:PPT” гэж бичээд хайна.
8. Сэрүүлэг тавих
Хэрэв яг одоо танд timer-тай утас эсвэл цаг байхгүй бол Google ашиглаж болно. Хайлтын хэсэгт “set timer for” гэж бичээд хайхад Google timer гарч ирнэ. Түүн дээр гүйлгэхийг хүссэн хугацаагаа бичнэ. Хугацаа дуусахад сэрүүлэг дуугарч мэдэгдэнэ.
9. Тоо бодох
Та шууд тэгшитгэл бичээд хайхад Google танд бодоод өгнө. Эсвэл тооны хувь ч олж болно.
10. Валютын ханш бодох
Жишээ нь Америк долларыг Монгол төгрөгт шилжүүлэхэд хэд болох дүнг гаргана. Ингэхийн тулд 2 валютын дунд “to” гэж бичнэ.
Эцэст нь
Та хайлтын цонхонд “do a barrel roll” гэж бичээд үзээрэй.
Танд амжилт хүсье!