fbpx

Контент маркетингт ашиглах боломжтой ҮНЭГҮЙ зургийн 28 шилдэг вэб хуудас

Контент маркетингт ашиглах өндөр чанартай тэгээд бас үнэ төлбөргүй онлайн зургийн сан олох тийм ч хялбар ажил биш. Гүүглээр байж болох бүх түлхүүр үгээр хайгаад эсвэл чанарын шаардлага хангахгүй эсвэл хаа сайгүй хэрэглэчихсэн зургууд[/inlinetweet] гарч ирэх нь элбэг. Нэг үгээр цаг үрсэн, үр дүн багатай ажил болох нь бий.

Маркетингийнхны хувьд ялангуяа контент маркетингт зураг хамгийн хэрэгтэй зүйлийн нэг. Тиймээс ҮНЭГҮЙ бас чанартай хэзээд нээлттэй байх онлайн зургийн сан маш их хэрэгтэй байдаг.

Онлайн контент маркетингт ашиглах боломжтой зургийн сангууд:

1. Unsplash.com

Жижигхэн вэб хуудас. 10 өдөрт тутамд 10 гайхалтай зураг нийтлэдэг. Бүртгүүлэх шаардлагагүй. Зургийг тэр дор нь хүлээж авч байхаар захиалж болно.

3

2.  Pexels.com

Үнэгүй зургийн хамгийн том сангийн нэг. Үнэгүй зургийн бусад вэб хуудаснууд дахь зургийн сангуудыг нэгтгэн нэг дор цуглуулсан. Яаралтай зураг хэрэгтэй болбол энд хандаарай.

2

3.  Picjumbo.com

Хамгийн чухал нь ямар нэг хориг саад байхгүй. Банкны карт хэрэггүй. Шинэ зургууд өдөр бүр нэмэгдэж байдаг.Бүх төрлийн гайхалтай зургуудыг эндээс олж авч чадна.

1

4. Flickr.com

Өндөр чанартай зургийн сангаас гадна өөрийнхөө зургийг ч байрлуулах боломжыг олгодог. Харин бусад хүмүүсийн зургийг ашиглах бол эх сурвалж, линкийг хамт байршуулах шаардлагатай. Гишүүнээр бүртгүүлэн Flickr-н санал болгодог олон төрлийн боломжыг ашиглахыг зөвлөж байна.

4

5. FreePhotosBank.com

Зураг татаж авахад маш хялбар. Абстракт зургууд, уран барилга, байгалийн болон фон хэлбэрээр ашиглах зургууд эндээс хайхад тохиромжтой.

5

6. FreeMediaGoo.com

Эндээс ашиглаж буй зургаа эх сурвалжыг нь дурьдаж болно гэхдээ шаардлагатай биш. Ханын, фон зургууд өндөр чанартай байршуулдаг. Ямар нэг хязгаарлалт байхгүй.

6

7. Creative Commons Search

Энэ нь зургийн хайлтын хэрэгсэл. Зургуудыг нь бизнесийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой. Гэхдээ ашиглахаасаа өмнө зургийн оюуны өмчийн эрхийн талаар сайн нягтлаарай.

7

8. Picsearch.com

Мөн онлайн зургийн хайлтын хэрэгсэл. Та яг ямар зураг хэрэгтэй байгаагаа мэдэхгүй байгаа бол энэ хайлтын систем танд тус болно.

8

9. Pixabay

Creative Commons-тай адил хэрэглэгчдийнх нь байршуулсан зургууд. Уг зургийн сангаас хайлт хийж, ангилах боломжтой. Зургийн хувьд ямар нэг хязгаарлалт байхгүй. Өндөр чанартай олон төрлийн зургийн сан.

9

10. Blogphoto.tv

Үнэгүй зургууд. Зөвхөн зургаас гадна темплейтүүд гэх мэт хэрэгтэй зүйлс ихтэй.

10

11. Gratisography.com

Өндөр чанартай, ямар нэг хязгаарлалтгүй зургууд хайж байгаа бол эндээс олж болно. Ryan McGuire хэмээх зурагчны өндөр чанартай зургуудыг багтаасан зургийн сан.

11

12. Sxc.hu

Зургийн хувьд хязгаарлалт ихтэй. Бүх төрлийн маш олон тооны зургийг агуулдаг. Хайлтын хувьд ашиглахад тохиромжтой, харин ангилалт тийм ч сайн биш.

12

13. DeviantArt

30 гаруй сая бүртгэлтэй хэрэглэгчтэй Deviant Art нь онлайн ҮНЭГҮЙ зургийн томоохон сайтуудын нэг. Зургуудын хувьд та эх сурвалжыг нь л дурьдсан бол яаж ч ашиглах боломжтой.

13

14. Photodune

Маш сайн зургийг хамгийн хямд үнээр эндээс л авч чадна. 4 сая гаруй бүтээлийг багтаасан томоохон зургийн сан. Контент тань чанартай зургаараа ялгарч байхыг хүсвэл эндээс зураг авч болно.

14

15. GettyImages

ҮНЭГҮЙ зураг татаж болох магадгүй хамгийн том сан. 1 сард л гэхэд 35 сая зураг нэмэгдэх нь бий. Эдний зургийг ашиглахыг хүсвэл уг зураг дээрээ байрлах товч дээр даран кодыг нь өөрийнхөө вэб хуудсанд байрлуулахад л болно.

15

Контент маркетингт тань материал бэлтгэн зураг хайж байгаа бол Гүүглээс хайлт хийн цаг алдалгүйгээр эдгээр сайтуудаас чанартай ҮНЭГҮЙ зураг маш хялбар олох болно гэдэгт итгэлтэй байна.

16. Morguefile

Morguefile нь уран бүтээлч, зурагчины нэрийг дурьдахыг шаарддаггүй бөгөөд сошиал медиад зориулсан постын фон болгон зургуудыг нь ашиглахад нэн тохиромжтой.

17. Stockvault

Stockvault нь 35,000 гаруй үнэгүй зураг, дизайн, графикийг цуглуулсан бөгөөд “Free Stock Photos” хэсгээс л үнэгүй зургийг татах боломжтойг сануулая.

18. Negative Space

Negative Space-д 7 хоног бүр шинэ үнэгүй зураг нэмэгдэж байдаг ба зургийг төрөл, харьцаа, өнгөөр нь ангилсан байдаг.

19. Lock and Stock Photos

Lock and Stock Photos нь мөн л үнэгүй зургийн сайт бөгөөд AJ Montpetit хэмээх уран бүтээлч үүсгэн байгуулжээ.

20. Kaboompics

KaboomPics нь өндөр чанартай үнэгүй зургийг хувийн болон бизнесийн зорилгоор ашиглах боломж олгодог сайт.

21. FancyCrave

FancyCrave-д өдөр бүр мэргэжлийн уран бүтээлчийн 2 шинэ фот зураг нэмэгддэг. Үнэгүй дээр нь нүд татам өнгө, гайхалтай өнцгөөс буулгасан зургууд танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

22. StockSnap

Сошиал маркетеруудын сонголт болсон вэб хуудаснуудын нэг StockSnap-н өдрөөр, үзэлтээр, татан авалтаар ангилсан ангилал, хялбар хайлт нь таны цагийг хэмнэх болно.

23. Splitshire

Splitshire хуудсыг үүсгэн байгуулагчид үнэгүй зургийн сангаа “Abstract,” “Still Life,” болон “Technology” гэх мэт ангилалд оруулсан нь хэрэгтэй зургаа хялбар олоход дөхөм болжээ. The Huffington Post, CNN зэрэг мэдээллийн хэрэгсэл, олон ном, сэтгүүлийн нүүрэнд эндээс авсан зургуудыг ашигладаг гэнэ.

24. Life of Pix

Life of Pix нь Leeroy сурталчилгааны агентлагаас хандивласан зургуудаар бүрдсэн бөгөөд мөн үнэгүй, өндөр чанартай зураг хайгчдын дуртай сонголтын нэг.

 

25. Jay Mantri

Jay Mantri-д байрлуулсан фото зургуудын хувьд гайхалтай гэхэд багадана. Дээр н үнэгүй гэхээр бүүр гайхалтай.

26. ISO Republic

ISO Republic нь шинэхэн сайт. Зорилго нь дизайнерууд, хөгжүүлэгчид, блогчид, маркетингийнхан болон сошиал медиа ажилтнуудад өндөр чанартай фото зураг хүргэх гэнэ.

27. Free Refe

Free Refe-н хувьд зургийн чанар, өнгө, дүрс, агуулгын хувьд бусдаас ялгарч чаддаг.

28.  Burst

Burst нь Shopify сайтаас гаргаж буй зургийн сан бөгөөд мөн бүх зургууд үнэгүй. Өндөр чанартай, өнгө, дүрсний гайхалтай зохицол бүхий фото зургуудыг эндээс татах боломжтой. Түүнээс гадна эндээс ‘Business Idea’ хуудаснаас нь өөр, өөр бизнесийн байгууллагуудын хувьд хэрхэн зураг авах жишээг оруулж өгсөн байдаг нь бас л таны ажилд тус болох нь дамжиггүй.

TOP