fbpx

ДИЖИТАЛ МАРКЕТИНГТ ШААРДЛАГАТАЙ Google-н 7 ҮЙЛЧИЛГЭЭ

Та өөрийн байгууллагын брэндээ таниулах, интернэтэд байршуулахыг хүсч байна уу? ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН үйл ажиллагааныхаа үр өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьж байна уу? Хэрэв тийм бол “ДИЖИТАЛ МАРКЕТИНГТ ШААРДЛАГАТАЙ Google-н 7 ҮЙЛЧИЛГЭЭ”-г санал болгож байна. Зарим нь хүн бүрийн мэддэг үйлчилгээнүүд бол зарим нь тэр бүр нийтийн хэрэглээд байдаггүй үйлчилгээнүүд. Гэхдээ л тэдний нийтлэг нэг зүйл нь бүгд байгууллагаа интернэтэд үр дүнтэй байршуулахад тань тус болох болно. За ингээд дараах Google-н 7 үйлчилгээтэй танилцана уу.

  1. Google-н 7 үйлчилгээний хамгийн эхнийх Google My Business

Хэрэв та тодорхой байршилд суурилсан бизнес эрхэлдэг бол хамгийн нэн тэргүүнд хийх ёстой зүйл нь Google Places-т бүртгүүлэх. Ингэснээр хайлтын үр дүнд дээгүүр харагдах, Google Maps-т танай байгууллагыг байршил, бусад мэдээллийн хамт тусгаж өгөх боломжтой болно. Боломжит хэрэглэгчдийн хувьд танай байгууллагын цагийн хуваарь, вэб хуудас гэх мэт холбоо барих гол мэдээллийг эндээс л олж авч чадна.

google-local-places-featured

Google нийт интернэтийн хайлтын үр дүнгийн 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэгийн хувьд энэ боломжыг алдаж болохгүй нь ойлгомжтой. Тиймээс танай байгууллагыг таниулах хамгийн хялбар бас үнэгүй энэхүү аргыг хэрэглэх нь зүйтэй.

  1. Google Adwords

Google Adwords хэмээх Гүүглийн сурталчилгааны үйлчилгээг нь бүрэн дүүрэн ашиглаж чаддаг болох нь тийм ч хялбар биш байж болох бөгөөд энэ талаар сургалт зохион байгуулдаг байгууллага, хувь хүмүүсийн бүхэл бүтэн арми байдаг. Гэсэн хэдий ч энэхүү үйлчилгээг туршиж үзэхэд тийм ч хэцүү биш. Adwords-г ашиглан та өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх сурталчилгааг тодорхой түлхүүр үгийг ашиглан хийх боломжтой ба хүмүүсийн хайлтын үр дүнтэй хамт таны сурталчилгаа харагдах болно.

adwords

Та сурталчилгаан дээрээ дарсан даралтын тоогоор төлбөр төлдөг ба төсвийнхөө лимитийг мөн зааж өгч болно. Сурталчилгаагаа ямар хүмүүст харуулах талаар маш өргөн сонголт байдаг ба энэхүү зорилтот сегментээ зөв тусгаж өгсөн тохиолдолд таны сурталчилгааны үр дүн маш сайн байх боломжтой. Мөн уг үйлчилгээг хэрхэн ашиглах талаар зөвлөмж зөвлөгөө интернэтээр дшшрэн байдаг тул тэдгээрээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

  1. Google Analytics

Google Analytics нь вэб хуудасны админуудын хувьд заавал байх ёстой үйлчилгээний нэг. Энэхүү үнэгүй үйлчилгээ нь танай вэб хуудсанд хэдэн хүн хандсан болон ямар байдлаар ашигласан талаарх нарийвчласан мэдээллийг гаргаж өгдөг. Та өөрийн онлайн сурталчилгааны үр дүнг хэмжих болон вэб хуудасныхаа мэдээллийн оновчтой байдлыг үнэлэх гэх мэтээр ашиглаж болно.

Google-Analytics

Танай хуудсанд яг хаанаас урсгал орж ирж байна, хүмүүс аль хуудаснаас (вэб хуудасны дизайны алдаа байгаа юм биш биз?) танай вэбийг орхиж байна? хэн хамгийн идэвхтэй хэрэглэгч байна гэх мэт мэдээллийг мөн олж мэдэх боломжтой.

  1. Google Maps

Google Maps-г ашиглан зөвхөн байгууллагынхаа байршлыг тэмдэглэхээс илүү ихийг хийх боломжтой.  Хэрэглэгчдэдээ зориулсан газрын зураг гаргах, хэрэглэгчдэдээ хүргэх гэх мэтээр олон салбар байршлыг хэрэглэгчдэдээ харуулах шаардлагатай байгууллагуудын хувьд илүү үр дүнтэй ашиглах боломжтой. Жишээ нь үл хөдлөхийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын хувьд борлуулж байгаа барилга, байшингуудын жагсаалтаа газрын зураг ашиглан харуулж болно. Энэхүү газрын зургийг өөрийн вэб дээрээ байршуулах гэх мэтээр хэрэглэгчдэдээ зориулсан мэдээллийг Гүүглийн газрын зургийг ашиглан бэлтгэх нь хамгийн оновчтой арга мөн .

  1. Think With Google

Google-н энэхүү үйлчилгээ нь танд хамгийн сүүлийн үеийн маркетингийн мэдээллийг төрөл бүрийн нийтлэл, бодит жишээ, инфографик хэлбэрээр хүргэдэг. Маркетерүүдэд шинэ санаа өгөх, амжилттай жишээнүүдийг ч эндээс харж болно. Цоо шинэ мэдээллийг нь цаг тухайд нь авч байхийг хүсвэл и-мэйлээ бүртгүүлэх нь зүйтэй.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН

  1. Google Alerts

Өрсөлдөгчийн үйл ажиллагааг хянах, салбарын хэрэгцээт мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч байхад Google Alerts танд туслана. Та өөрийн мэдээлэл хүлээн авах тодорхой түлхүүр үгийг оруулснаар Google танд тухайн сэдвээр гарсан шинэ мэдээллийн холбоосыг илгээж байх болно. Жишээ нь сошиал медиа маркетинг, Улаанбаатар, орон сууц гэх мэт түлхүүр үгийг оруулж болох юм.

Мөн өөрийн брэндийн нэрийг хэн нэгэн дурьдсан тохиолдолд танд мэдэгдэхээр тохируулж болно.

  1. Google Trends

Байнга шинэ мэдээлэлтэй байх бас нэгэн арга нь Google Trends. Өөрийн байгууллагатай холбоо бүхий түлхүүр үгийг хайгаад үз дээ. Үр дүн нь өнгөрсөн хугацаанд уг түлхүүр үг Гүүглийн хайлтанд хэр олон давтагддагийг харж болно. Энэ нь бас л хэрэгтэй мэдээллийг таны өмнө дэлгэж өгөх боломжтой хэрэгсэл.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН

Бас дахин нэг боломж

Эдгээрээс гадна Google Apps-г та ашиглах боломжтой ба энэ нь танай байгууллагад Gmail, онлайн календарь, 30Gb багтаамж бүхий Google Drive гэх мэт Гүүглийн бүхий л үйлчилгээг нэгэн дороос авах боломж олгоно. Үнийн хувьд жилийн нэг хэрэглэгчийн $50. Монголд уг үйлчилгээг Датаком компанийн Datacom.mn сайтаас авах боломжтой.

Үнэ төлбөргүй хэрнээ зайлшгүй хэрэгцээт дээрх үйлчилгээнүүдийг ашиглахад хэрэгтэй мэдээллийг хүргэсэн гэдэгтээ итгэлтэй байна. Танд амжилт хүсье.

TOP