fbpx
Бизнес эрхлэгч

Бизнес эрхлэгч таны заавал үзэх ёстой 5 TED Talk

Хэрэв та өөрийн бизнесийг удирдаж байгаа бизнес эрхлэгч бол онлайн видео үзэх нь жинхэнэ цаг үрсэн ажлуудын нэг байх. Гэхдээ танд, танай бизнест хэрэгтэй бол цөөн хэдэн видео үзэхэд цаг гаргана биз ээ.

Ялангуяа жижиг бизнесийн хувьд жилийн хамгийн оргил цагуудын нэг нь шинэ жилийн өмнөх энэ үе. Энэ үед л бизнес эрхлэгч танд зөв хүнээ таньж ажилд авах, зорилго, зорилтоо тодорхойлох, сошиал медиа маркетингийн үр дүнгээ нэмэгдүүлэх талаарх дараах TED talks-н бичлэгүүд цоо шинэ санааг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Зөв хүнээ сонгох

Хэрэв таны өмнө хамгийн шилдэг сургуулийг төгссөн, төгс CV-тэй, өмнөх ажлын албан бичиг нь ч гайхалтай нэгэн, нөгөө нь ердийн тийм ч нэр хүндтэй биш сургууль, олон ажил сольсон, тааруухан CV-тэй нөхөр 2-оос сонголт хийх мөч тулгарч байсан бол энэхүү UPS компанийн Хүний нөөц хариуцсан дэд захирал Regina Hartley-н яриаг заавал сонсоорой.

Өөрчлөлтийн үед баг удирдах нь

Өөрчлөлт нь зарим үед эсрэгээрээ ойлгомжгүй, эмх замбараагүй байдлыг бий болгох үе бий. Байгууллагын өөрчлөлтийн мэргэжилтэн Jim Hemerling-н хэлснээр удирдагчид өөрчлөлтийн үед хүн бүр нэг завинд байгаа эсэхийг заавал хянаж байх хэрэгтэй гэнэ. Удирдагчдын өмнө тулгардаг хамгийн хүндхэн үүргийн талаарх гайхалтай яриаг эндээс үзээрэй.

[sociallocker]

Сошиал медиа стратеги

Reddit-н үүсгэн байгуулагчдын нэг Alexis Ohanian-н сошиал медиа маркетингийн амжилтын талаар өгүүлсэн уг лекц нь бизнес эрхлэгчдэд үнэтэй мэдээлэл өгөх болно.

Брэндинг

Байгууллагын, брэндийн хувьд хэрэглэгчдэд, ажилчиддаа нээлттэй сонголт өгөх ёстой юу? гэсэн асуултын хариуг эндээс аваарай.

Удаан оршин тогтнох бизнес босгох нь

Стратегич Martin Reeves-н хэлснээр бизнес эрхлэгчдийг шөнө сэрүүн байлгадаг нэг статистик үзүүлэлт байдаг бөгөөд энэ нь тухайн бизнес 5 жилийн дараа байхгүй байх магадлал 32%-тай байдаг гэсэн мэдээлэл гэнэ. Түүнийхээр 100 жил оршин тогтнох бизнес бий болгохын нууц юу юм бол?

[/sociallocker]
TOP