fbpx

Сошиал медиа маркетинг: Фейсбүүк сурталчилгааны зардлаа 50% бууруулах боломж

Шинэ оны маркетингийн төлөвлөгөө, зорилго, зорилт, сурталчилгааны төсөв гээд оны эхний өдрүүдийн маркетерүүд цагаа зарцуулж буй гол ажлуудын нэг болов уу. Жилээс жилд дижитал маркетингийн тэр дундаа сошиал медиа сурталчилгааны төсөв нэмэгдэж байгаа энэ үед Фейсбүүк сурталчилгааны зардлаа 50% бууруулах хялбар аргыг та бүхэнд танилцуулж байна.

Фейсбүүк сурталчилгааны зардлаа 50% бууруулах арга: “ХАМААРЛЫН ОНОО”

Фейсбүүк сурталчилгааны зардлаа 50% бууруулах

Фейсбүүк алгоритм нь хүн бүрийн хүсэл, сонирхолын дагуу тэдний үзэхийг хүссэн зүйлийг л харуулахаар програмчлагдсан байдаг. Сурталчилгааны “Хамаарлын оноо Relevance Score” гэдэг нь таны явуулж байгаа сурталчилгаа, контент нь тэдний сонирхолтой хэрхэн нийцэж байна вэ? гэдгийг харуулсан оноо юм. Энэхүү оноо нь таны явуулж буй Facebook сурталчилгааны зардал, үр дүнтэй шууд хамааралтай байдаг.

Фейсбүүк сурталчилгааны зардлаа 50% бууруулах

Хамаарлын оноог Manage Ads хуудсан дахь сурталгааны үр дүнгийн хэсгээс харах боломжтой ба 1-10 хүртэлх оноо байна. Мэдээж оноо өндөр байх тусам сурталчилгааны үр дүн сайн, нэгжийн зардал бага байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Хамаарлын оноог дундажаас буюу 5-с дээш байлгах нь сурталчилгааны зардлаа 50% хүртэл бууруулах боломж олгодог.

Фейсбүүк сурталчилгааны зардлаа 50% бууруулах

Тэгвэл хамаарлын оноогоо хэрхэн өндөр байлгах вэ?

[sociallocker]

Фейсбүүк сурталчилгааны зардлаа 50% бууруулах

Сурталчилгааны зорилтот сегментээ хэт өргөн цар хүрээтэйгээр сонгох нь хамаарлын оноо буурах хамгийн гол шалтгаан болдог. Тиймээс та хэнд сурталчилгаагаа харуулах вэ? гэдгээ маш сайн сонгон, зорилтот бүлгээ нас, хүйс, сонирхлын бүлгээр ангилан илүү тодорхой зааж өгөөрэй.

Фейсбүүк сурталчилгааны зардлаа 50% бууруулах

Сурталчилгаа контентийн зураг, видео чанартай эсэхийг шалга. Нягтрал багатай зураг видео, эсвэл хэт зарын чанартай сурталчилгааны материал нь хүний анхаарлыг татаж байна уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй.

Фейсбүүк сурталчилгааны зардлаа 50% бууруулах

Өмнө явуулж байсан төлбөртэй сурталчилгаа чинь үр дүн сайтай байсан ч гэсэн байнга тэрнийгээ давтахгүйгээр аль болох өөр өөр төрлийн зураг дизайнтайгаар байнгын шинэчлэлтийг хийж бай. Нэгэн хэвийн байхаас хэрэглэгч маш амархан залхдаг гэдгийг мартаж болохгүй.

Фейсбүүк сурталчилгааны зардлаа 50% бууруулах

Зорилтот сегмент болон контентийнхоо агуулга харагдах байдлыг ээлж дараалан өөрчилж, хамаарлын оноо хэрхэн өөрчлөгдөж байгааг тест хийж үз.

Фейсбүүк сурталчилгааны зардлаа 50% бууруулах

Олныг цочроосон, айлгасан, тулгасан контент нь үр сайтай мэт санагдах боловч хэрэглэгчдэд таатай бус сэтгэгдэл төрүүлдэг тул сурталчилгааны хамаарлын оноо огцом унадаг гэдгийг санаарай.

Та ч бас манай уншигчидтай өөрийн туршлагаас Фейсбүүк сурталчилгааныхаа зардлыг бууруулах шилдэг аргуудаасаа хуваалбаарай. [/sociallocker]

TOP