Story, Story бас дахин Story! Сар тутам Инстаграмын хувьд 1.5 тэрбум, Facebook-т 2.2 тэрбум стори хийгддэг гэдэг статистик Инстаграм болон Фейсбүүк хэрэглэгчид сториг хэрхэн идэвхтэй ашигладаг болохыг харуулж байгаа болов уу. Мөн стори нь аливаа мэдээллийг хүмүүст маш богино хугацаанд, ойлгомжтой хүргэдгээрээ ердийн постоос давуу талтай байдаг.
Тийм ч учраас бизнесийн байгууллагууд сториг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, хэрэглэгчтэй харилцаа үүсгэх хэрэгсэл болгон ашиглаад зогсохгүй, борлуулалтын өгөөжтэй суваг болгох ч боломжтой. Ингээд танд Facebook болон Instagram Stories-г бизнесдээ зайлшгүй ашиглах 5 шалтгааныг хүргэж байна.
Нэгт, Stories нь бусад төрлийн контентоос илүү хурдан хэрэглэгчдэд хүрдэг.
Instagram болон Facebook-ийн хувьд тухайн сувгийн алгоритмаас хамаарч нийтлэгдсэн контент хэнд хамгийн түрүүнд хүрэх нь шийдэгддэг. Харин Stories-н хувьд таны дагагчдад илүү хурдан хүрдэг бөгөөд 24 цагийн турш нийтэлсэн контентийг үнэ төлбөргүй хэрэглэгчдэд харуулдаг.
Мөн стори-г Инстаграм профайлын доор байрлах Highlights хэсэгт нэр, ковер өгч хадгалснаар зөвхөн 24 цагт хязгаарлагдахгүй тогтмол харагдахаар тохируулах ч боломжтой байх нь.
Хоёрт, Stories яг тухайн цаг үеийн үйл явдлыг шууд хэрэглэгчдэд хүргэдэг.
Хэрэв та рестораныхаа гал тогоонд амтат үдийн зоог бэлдэж буй бол эсвэл байгууллага дээрээ захиалга нэмэгдүүлэх урамшууллын арга хэмжээ зохион байгуулж байгаа бол тухайн үйл явдлыг шууд хэрэглэгчдэд хүргэх суваг нь зайлшгүй Stories байх болно. Сонирхол татах өөр ямар ч хэрэгсэл ашиглаагүй ч таны хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл хүргэх болов уу.
Гуравт, Stories-т үзүүлэх хүмүүсийн хариу үйлдэл өндөр байдаг.
Таны СТОРИ-г хэрэглэгч үзээд зогсохгүй маш сайн хариу үйлдэл үзүүлдэг. Тиймээс та тэднийг улам дэмжиж, харилцаа үүсгэхийн тулд Stories хийхдээ дараах зүйлүүдийг заавал нэмээрэй.
Үүнд:
- Poll үүсгэх /Богино асуулт асууж, хэрэглэгчдээс санал асуух/;
- Асуулт, хариултын стикер ашиглах;
- Бусдыг меншион (Бусдыг меншион хийх үед нөгөө хүнд нь мэдэгдэл очиж, өөрийн сторидоо шэйр хийх боломжтой.) хийх гэх мэт;
- Хамгийн сүүлд нэмэгдсэн шинэ боломж вэб холбоос бүхий стикер ашиглах;
Дөрөвт, Дарж үзэлтийн хувь өндөр байдаг.
Хэрэв хүмүүс танай брэндийн талаар ямар нэг байдлаар илүү их асууж байвал, тэд илүү ихийг мэдэхийг хүсчээ гэсэн үг. Тиймээс стори контент нийтлэхдээ линк заавал холбоорой. Ингэснээр тэдэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч мөн дарж үзэлтийг нэмэгдүүлэх болно.
Инстаграм постын хувьд тайлбар хэсэгт линк оруулах боломжгүй байдаг шүү дээ. Оруулсан ч идэвхтэй биш зүгээр л текст болчихдог. Веб сайт эсвэл шоп, бусад сошиал сувгийн холбоосоо энд оруулаарай. Өмнө нь таны Инстаграм дагагч 10,000-аас дээш байх ёстой байсан бол энэ 7 хоногоос эхлэн дагагчийн тоо хамаарахгүйгээр Инстаграм сторидоо вэб холбоо бүхий стикер нэмэх боломжтой болсон шүү. Facebook-ийн хувьд дагагч хамаарахгүйгээр энэ боломж нээлттэй шүү.
Тавт, Story нь аудио, видео контент хийх төсвийг хэмнэж өгдөг.
Сурталчилгааны видео, бүтээгдэхүүний тухай мэдээлэл, подкастын агуулгыг хэрэглэгчдэд хүргэхэд СТОРИ танд тусална. Ерөөсөө л яг одоо цаг үед болж буй үйл явдлыг богино хугацаанд ойлгомжтойгоор шууд хэрэглэгчдэд хүргэх үндсэн үүрэгтэй. Та заавал видео эдитор, график дизайнер хөлслөх шаардлагагүй. Маш хялбархан стори контент бүтээж төсвөө хэмнэх боломжтой.
Facebook болон Instagram Stories хэрхэн хугацааг нь урьдчилан төлөвлөх вэ?
Instagram бизнес аккаунт болон Facebook хуудсанд Stories-ийг урьдчилан заасан хугацаанд нийтлэгдэхээр цаг хугацааг төлөвлөж болдог. Үүнийг та компьютер, суурин төхөөрөмж болон утсан дээр аль алинд нь Business suite апп ашиглан хялбар гүйцэтгэх боломжтой.
Компьютер, суурин төхөөрөмжөөс Business Suite апп ашиглан Stories төлөвлөх нь:
- Facebook хуудсандаа хандан зүүн гар талд байрлах цэсээс Business suite цэсийг сонгоно. Мөн зүүн гар талаас Stories сонголтыг сонгоно.
2. Шинэ Stories үүсгэхээр Add media товч дээр дар.
3. Зүүн доод буланд Text, Sticker, Link оруулах хэсгээс сонголт хийж сторигоо үүсгэ.
4. Ингээд бэлэн болсон сториг Facebook болон Instagram-д зэрэг орохоор хугацааг тохируулан төлөвлө.
Гар утаснаас Business Suite апп ашиглан Stories төлөвлөх нь:
- Гар утас дээрээ Business Suite апп татсан байх ёстой бөгөөд сонгон нээ.
- Өөрийн бизнес хуудас дээр админ эрхтэй Facebook account-аар Continue товч даран нэвтэрнэ.
- Story товч дээр дар.
- Зураг эсвэл бичлэг, стикер, текст болон холбоосыг бүгдийг сонгон СТОРИГОО бэлтгэ. Бэлэн болсон бол Share On товч дарж, Publish болон Schedule сонголтоос Schedule сонголтыг сонго.
- Ингээд Story нийтлэгдэх өдөр, цагийг тохируулж Done товчийг дарна. Бүтэн 7 хоног, магадгүй сарын Story контентоо нэг дор бэлэн болгох ч боломжтой.
Facebook, Instagram СТОРИД чатбот холбох нь.
- Чатбот апп-уудын сүүлийн үеийн өөрчлөлтөд Stories-т автоматаар хариу өгөх боломж нээгдсэн. Үүний тулд Facebook болон Instagram бизнес хуудсуудаа чатбот апп-тай холбосон байх нь хамгийн эхний алхам. Яагаад гэвэл НЭГ ДОР, НЭГ АВТОМАТЖУУЛАЛТААР Facebook, Instagram СТОРИ-доо хариу өгөх хэрэгтэй шүү дээ. Өргөн ашиглагддаг Manychat & Chatfuel апп-ын хувьд дараах дарааллаар холбоорой.
- Chatfuel: Grow цэсийг сонгон, Connect to Page болон Connect to Instagram account товч дээр дарж холбоно.
- Manychat: Settings цэсийг сонгон орж, Messenger-Connect Facebook Page болон Instagram-Connect Instagram account дарааллаар холбоно.
💡 Анхаарах зүйлс: Дээрх 2 зааврын дагуу чатбот холбохоос өмнө эхлээд Facebook, Instagram бизнес хуудсаа хооронд нь холбосон байх ёстой. Үүнийг, Facebook Page – Settings рүү орж, Instagram – Connect Instagram Account дарааллаар холбоно.
2. Facebook Stories-т чатбот холбох нь
Таны Facebook Page-ийн Stories-т хэрэглэгч Reply хийж асуулт асуухад автоматаар message-ийн хэсэгт шилждэг. Тиймээс Facebook Page-ээ чатбот апп-тай холбосон л бол өөр нэмэлт тохиргоо хийх шаардлагагүйгээр чатбот автоматаар бүх мэдээллийг өгөх болно.
3. Instagram Stories-т чатбот холбох нь
Инстаграм СТОРИ-н хувьд чатбот нь дараах 2 тохиолдолд аль алинд нь хариу өгдөг.
- Story reply
- Story mention.
Эдгээр автомат хариуг Инстаграм хаягтаа чатбот холбон идэвхжүүлснээр хялбар тохируулах боломжтой болно.
Нийтлэлийг минь шимтэн уншсан танд баярлалаа. Дээрх нийтлэлд дурдсан бүх санаа боломжуудыг шингээсэн шилдэг чатботыг бид танай байгууллагад үүсгэж өгөхөд хэзээд БЭЛЭН! 😊