fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
1/06 / Published in БЛОГ, МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

Instagram TikTok-н бараг бүхий л функцыг хуулбарлахыг 2021 оны туршид л бид харцгаасан. Instagram-н захирал Adam Mosseri-н мэдэгдлээс харахад энэ тренд 2022 онд ч үргэлжлэх нь. Өөрөөр хэлбэл Instagram 2022 оны хамгийн гол анхаарал хандуулах талбараа “ВИДЕО” хэмээн зарлалаа.

Facebook болон бусад сошиал медиа платформуудын 2022 оны трендийн талаарх бидний бэлтгэсэн нийтлэлийг тан санал болгоё!

View this post on Instagram

A post shared by Adam Mosseri (@mosseri)

Дээрх видео постоор дамжуулан Mosseri өнгөрсөн жилээ дүгнэн, ирж буй 2022 онд Instagram-н голлон анхаарах 2 гол талбарыг танилцуулсан. Эдгээр нь ‘Видео болон Хяналт’.

Видеоны хувьд Mosseri яг л бидний таамаглаж байсанчлан “Reels” гол анхаарал тавих талбар хэмээсэн байна:

“Бид видеонд тавих анхаарлаа улам бүр илүү нэмэгдүүлэх болно, бүхий л видео постууд Reels-т тулгуурлах болно”

TikTok-н амжилт залуусын хамгийн ихээр сонгон ашигладаг апп байсан Instagram-н хувьд хүндхэн сорилт болж, үүнтэй IG бүх л аргаар өрсөлдөх болсон. Ерөнхий хэрэглээний талаас нь харах юм бол энэхүү хичээл зүтгэл нь амжилт олсон гэхэд болно. Өнгөрсөн оны 6 дугаар сард Meta-гийн захирал Mark Zuckerberg-н мэдэгдсэнээр Reels нь Instagram хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх хамгийн чухал хүчин зүйл болж эхэлсэн. Тэгээд ч хэрэглээний шилжилт богино формат бүхий видео чиглэлд явж байгааг тэрээр хүлээн зөвшөөрсөн юм.

Тэгэхээр Instagram-н хийж буй өөрчлөлтүүд ч цаг үе, хүмүүсийн харахыг хүсч буй тэр трэндтэй хамт нэг чиглэлд байна гэж ойлгож болно.

Бодит байдалд ямар өөрчлөлтүүд гарах бол?

Reels видеонууд Instagram-н үндсэн хуудсанд гарч ирсэн бөгөөд нөгөө талаас Instagram өнгөрсөн 10 дугаар сард бүх видео форматуудаа нэгтгэсэн. Ингэснээр бүх богино видеог автоматаар Reels видео болгон энэхүү шинэ форматынхаа хүртээмж, харагдацыг эрс нэмэгдүүлсэн өөрчлөлтийг хийсэн.

Мэргэжилтнүүдийн сүүлийн жилүүдэд таамаглаж байсанчлан яваандаа Instagram дэлгэц дүүрэн Reels/Stories-н бие даасан хуудас үүсгэх ингэснээр зурагт пост бүхий уламжлалт үндсэн (feed) хуудсыг халж, видео постууддаа илүү анхаарал хандуулан TikTok-той ижил формат руу шилжих болов уу.

Ингэснээр Instagram TikTok-н өсөлтийг удаашруулж чадах болов уу?

Таны өөрийн хувийн сонголтоос хамаарах л байх гэхдээ Instagram болон толгой компани болох Meta-гийн хувьд тооны өөрчлөлт л гол нь байх. Хэдийгээр гаднаас нь харахад энэ бүх хуулбарлаж буй үйлдэл нь хямд, явцгүй арга мэт санагдаж байж магадгүй ч оролцоог нэмэгдүүлж байгаа нь чухал мэт…

Mosseri-н хувьд бас нэгэн онцлон танилцуулсан зүйл нь Instagram мэссэждээ илүү анхаарал хандуулах бөгөөд ингэснээр онлайн харилцааны хамгийн гол хэрэгсэл болсон мэссэжийг контент бүтээгчдийн хувьд орлого олох арга хэрэгсэл болгох талаар ажиллах бололтой.

We want people to have meaningful control over their experience. We’ve been experimenting with Favorites, a way for you to decide whose posts you want to see higher up, and we’re working on another option to see posts from people you follow in chronological order.

— Instagram Comms (@InstagramComms) December 8, 2021

Түүнчлэн дараагийн чухал, анхаарал хандуулах талбараа “ИЛ ТОД” байдал гэж танилцуулсан бөгөөд ингэснээр “Инстаграм хэрхэн ажилладаг” талаарх илүү их мэдээллээр хэрэглэгчдийг хангах бололтой. Энэ хүрээнд Instagram-н шинээр танилцуулж буй “цаг хугацааны дараалал бүхий” постыг идэвхжүүлэх товч хэрэглэгчдэд хүрч эхлэх болов уу.

View this post on Instagram

A post shared by Adam Mosseri (@mosseri)

Ингэснээр хэрэглэгчид нь өөрийн Instagram Feed дэх постуудыг цаг хугацааны дараалалд оруулан харах боломж олгох юм. Өөрөөр хэлбэл Инстаграмын алгоритмын нөлөөгүй цэвэр нийтлэгдсэн дарааллаар нь постуудыг харах боломжтой болно гэсэн үг. Хэрэглэгчдэд илүү хяналт олгох энэхүү өөрчлөлтөөс гадна ил тод байдлыг нэмэгдүүлэх ямар шинэ функцууд нэмэхээр төлөвлөж байгааг хамтдаа хүлээцгээе.

TikTok-шиг апп болоход чиглэсэн энэхүү өөрчлөлт Instagram-н аврах гарц нь уу аль эсвэл…

Instagram-н хувьд уналтаас хол яваа гэхэд болно. 1 тэрбум гаруй хэрэглэгчтэй (хэрэглэгчийн тоо нь 2 тэрбум хүрсэн гэсэн мэдээлэл тархсан гэхдээ албан ёсны мэдээлэл биш), маш олон хэрэглэгчдийн хувьд харилцааны гол сонголт хэвээр буй, нөгөө талаас eCommerce-цахим худалдааны талбарт хийж буй өөрчлөлтүүд нь шинэ зан төлөв, трэндийг бий болгож байгаа нь ч үнэн.

Instagram-н хувьд хүчтэй, тогтвортой байх олон хүчин зүйлс бий ч TikTok шиг болох нь залуу хэрэглэгчдийг тогтоон барих арга мөн үү гэдэг нь тодорхой биш хэвээр. Магадгүй контент бүтээгчдэд зориулсан шинэ шинэ боломжууд TikTok-с олон дагагчидтай контент бүтээгчдийг урвуулан, төлөвлөж буй өсөлтийг нь бүрдүүлэх, нөгөө талаас Meta-н удахгүй танилцуулах AR өмсгөл, Instagram-г цоо шинэ талбарт тэргүүлэгч болгон шинээр гаргаж ирэх магадлалтай.

Шинэ онд маш их өөрчлөлт хийгдэх нь тодорхой. Түүнчлэн улам бүр TikTok шиг апп болох нь ч тодорхой болж байх шиг.

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

  • Инстаграм маркетингийн шилдэг 4 тренд: 2022

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP