Агуулга
Танилцуулга
CRM нь жижиг дунд бизнест хэрхэн туслах вэ?
Жижиг дунд бизнест CRM хэрэгтэй байгаа шалтгаанууд
Жижиг дунд бизнесүүдэд зориулсан CRM-ийн ашиг тус
Bitrix24 CRM
Bitrix24 CRM нэвтрүүлэх үнийн санал
Өнөөгийн бизнесийн өрсөлдөөнт орчинд жижиг, дунд бизнес эрхлэгчид тогтвортой, байнгын үр ашигтай ажиллахын тулд өөр, өөрсдийн гэсэн бизнесийн давуу талыг бий болгох нь чухал. Тэгвэл таны бизнесийн энэ давуу талыг бий болгоход CRM систем нэн чухал үүрэг гүйцэтгэнэ.
CRM систем ашигласнаар бизнес эрхлэгчдэд өөрийн хэрэглэгчидтэйгээ харилцаа тогтоох, бүхий л харилцан яриагаа бүртгэж, хянах, маркетингийн кампанит ажлуудын үр дүнг хэмжих боломж олгодог. Түүнчлэн тухайн хэрэглэгчийн өмнөх бүх уулзалт, харилцан яриа, харилцааны түүхийг бүртгэж, хадгалдаг тул зөвхөн тухайн хэрэглэгчид хандсан мэссэж бүхий мэдээлэл өгөх боломжоор хангаж, харилцагчийн үйлчилгээг цоо шинэ түвшинд хүргэдэг.
CRM буюу хэрэглэгчидтэй харилцах менежментийн систем нь ерөнхийдөө бүх төрлийн компани, жижиг, дунд бизнес эрхлэгчид одоогийн болон боломжит хэрэглэгчидтэйгээ харилцах бүхий л харилцааг бүртгэх, удирдахад тус болох цогц систем гэж ойлгоход болно. Ерөнхий утгаар нь авч үзвэл, хэрэглэгчийн нэр, утасны дугаар, и-мейл хаяг, байгууллагын нэр, сонирхож буй үйлчилгээ, тэдний танай байгууллагатай үүсгэсэн бүхий харилцааны түүх гэх мэт мэдээллийг хадгалах мэдээллийн сан хэмээн хэлж ч бас болно.
Харамсалтай нь ихэнх компаниуд, жижиг, дунд бизнес эрхлэгчид CRM системийг хэрхэн ашиглах, хэзээнээс өөрийн бизнесийн зорилгод тохируулан хэрэглэж эхлэх талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Мөн CRM-н маш олон төрлийн систем байдагаас хэрхэн өөрийн бизнесийн хэрэгцээнд хамгийн тохиромжтойг нь сонгож хэрэглэх нь ч амаргүй шийдвэр.
CRM нь жижиг дунд бизнест хэрхэн туслах вэ?
Харилцагчийн үйлчилгээ хамгийн дээд зэргийн байх нь бүх төрлийн бизнес эрхлэгчдийн нэн тэргүүний зорилт байдаг тул CRM систем нь жижиг, дунд бизнесийн гүйцэтгэлд чухал нөлөө үзүүлдэг. CRM л харилцагчидтай холбоотой процесс нэг бүрийг дэлгэрэнгүй гаргаж, удирдах боломж олгоно. Ажлын урсгалыг нэг систем дотор төвлөрүүлснээр илүү олон гэрээ, хэлцлийг хааж, хугацаанд нь үүрэг даалгавраа гүйцэтгэж, алдаатай, зөрүүтэй ойлголтоос зайлсхийх боломжтой.
Өнөөгийн нөхцөлд CRM системийг жижиг дунд бизнесүүд өндөр зардал гаргахгүйгээр нэвтрүүлэх, тэр ч байтугай борлуулалтаа өндөр хувиар өсгөх боломжтой болсон.
CRM ашиглан мэдээллийг бүртгэн, хянахад хялбар болж, зөвхөн тухайн хэрэглэгчид хандсан харилцааг санал болгон, улмаар борлуулалт, ашигт ажиллагааг нэмэгдүүлж, үнэнч хэрэглээг дэмждэг. Гэхдээ зөв ашиглаж байгаа тохиолдолд л бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэдгийг анхааралдаа авна уу.
Жижиг дунд бизнест зориулсан CRM нь харилцагчийн мэдээллийн нэгдсэн төв цэг хэлбэрээр ашиглагдах цогц систем хэдий ч зарим байгууллагын хувьд шинээр сэжим үүсгэх, удирдах, борлуулолт руу чиглэсэн функц дээр нь хэт их ач холбогдол өгч ажиллах нь бий.
Жижиг дунд бизнест CRM хэрэглэх зайлшгүй шаардлага
Та хэрэглэгчдийнхээ мэдээллийг excel дээр эсвэл цаасан дээр тэмдэглэл хөтлөдөг, уг мэдээлэл дээрээ үндэслэн алдаагүй удирдаж болно гэж бодож магадгүй юм. Гэхдээ таны бизнес томрохын хэрээр хэрэглэгчийн мэдээллийг удирдахад төвөгтэй болно. Тиймээс CRM хэрэглэх шаардлагатай зайлшгүй тулгарна.
Жижиг дунд бизнест CRM ашиглах 15 шалтгаан:
1. Ажилчдынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхийг зорих
Ажилчид бол бизнесийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө. Тэдний гүйцэтгэлийг өндөр байлгахын тулд ажлын процессийг оновчтой болгох нь чухал. Ажлын процессийг гарган, автоматжуулж, гар ажиллагаатай, хугацаа шаардсан ажлуудыг багасгаснаар ажиллагсдынхаа бүтээмжийг дээшлүүлэх боломжтой.
CRM систем нь хэрэглэгчийн мэдээллийн төвлөрсөн удирдлагыг бий болгож, багийн гишүүдийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, ажилтнуудын ажлын арга барилд хувьсгал хийж чадна.
Найдвартай CRM системд хөрөнгө оруулалт хийх нь байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэхээс гадна багийн гишүүдийн ажлын ачааллыг бууруулж, бүтээмжийг нь нэмэгдүүлэх чухал алхам юм.
2. Бизнес өсөлт зогсонги байдалд орох
Үр дүн муутай маркетингийн кампанит ажил, тааруухан харилцагчийн үйлчилгээ, зохион байгуулалтгүй ажлын процесс зэрэг нь танай бизнесийн өсөлтийг хойш нь татаж байж магадгүй юм. Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан CRM систем нэвтрүүлснээр хэрэглэгчийн төвлөрсөн мэдээллийн систем, ажлын автоматжуулалт, багийн гишүүдийн хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах боломжтой.
Мөн CRM системийн тусламжтайгаар та бизнес процессоо оновчтой зохион байгуулж, бүх хэрэглэгчидтэйгээ илүү сайн харилцаа тогтоох боломжтой болно.
3. Шинээр бизнес эхэлсэн
Хэрэв та саяхнаас бизнесээ эхэлсэн бол танд баяр хүргэе! Шинээр бизнесээ эхэлж байгаа хэдий ч та өрсөлдөгчдөөсөө ялгарах, үйлчлүүлэгчдийг татахад туслах арга барилтай болох хэрэгтэй гэдгийг танд сануулъя.
Иж бүрэн CRM систем нь хэрэглэгчийн мэдээллийн менежмент, автоматжуулалтын функцуудыг багтаасан байдаг бөгөөд баг доторх хамтын ажиллагааг ч сайжруулдаг. Улмаар ажлын процессийг оновчтой болгож, харилцагчийн үйлчилгээг ч шинэ шатанд гаргах боломж олгоно.
Амжилт нэг өдрийн дотор ирдэггүй. Үүнд шаргуу хөдөлмөр, тэсвэр тэвчээр, ухаалаг шийдвэр гаргалт хэрэгтэй. Эдгээр шийдвэрүүдийн нэг бол яах аргагүй CRM системд хөрөнгө оруулалт хийх юм.
4. Борлуулалтын алба өргөжин тэлэх
Борлуулалтын алба олон хүнтэй болох нь танай бизнес өргөжин тэлж байгааг илэрхийлнэ. Гэхдээ өсөлтийг дагаад шинэ сорилтууд гарч ирдэг. Танай борлуулалтын баг амжилттай ажиллахад тус болох шаардлагатай хэрэгсэл, нөөцтэй байх нь чухал юм.
CRM систем л шинэ сэжим үүсгэж, борлуулалтыг хэлцэлийг амжилттай хаахад, харилцагчдын мэдээллийг удирдахад, харилцааг автоматжуулахад тус болно.
CRM системд хөрөнгө оруулах нь урт хугацааны турш үр дүнгээ өгөх ажил. Танай бизнесийн бүтээмж нэмэгдэж, хэрэглэгчийн сэтгэл ханамж өсч, ашиг, орлого ч нэмэгдэх болно.
5. Хэрэглэгчийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах
Хэрэглэгчдэд маш сайн үйлчилгээ үзүүлэх нь танай компанийн нэр хүнд, үйлчлүүлэгчийн үнэнч байдал, цаашлаад ашиг орлогод нөлөөлтэй. Хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах нэг арга зам бол CRM нэвтрүүлэх юм.
CRM систем нь харилцагчидтай харилцах бүх харилцааг нэг дороос удирдах боломж олгоно. Энэ нь харилцан яриаг хянах, асуудлыг шуурхай шийдвэрлэх, техникийн туслалцаа түргэн үзүүлэх зэрэг ажлыг хялбар удирдах боломж олгох болно.
Үнэнч хэрэглэгчдийг төлөвшүүлэх өөр нэг арга бол үйлчилгээ үзүүлж буй багийнхныгаа сургалтад хамруулах юм. Энэ нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, үнэнч байдлыг нэмэгдүүлэхэд тустай шүү.
Эцэст нь та үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлтийг тогтмол авч байгаа эсэхээ шалгаарай. Энэ нь хаана, хаана асуудал байгаагаа тодорхойлж, түүний дагуу өөрчлөлт оруулах боломж олгоно шүү.
6. Борлуулалтын үе шат бүр чухал болж эхлэх
Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд борлуулалтын юүлүүрийн хэсэг бүр чухал. Хэрэглэгчийн хамгийн эхний хандалтаас эхлээд худалдан авалт хийх хүртэлх үе шат бүр нь борлуулалт амжилттай хийгдэх эсвэл борлуулалт хийгдэхгүй байх үр дүнд нөлөөлнө.
Ийм учраас борлуулалтын юүлүүрээ сайжруулах, оновчтой болгох арга замыг байнга эрэлхийлж байх нь чухал юм. Үүнийг үр дүнтэй болгох нэг арга бол CRM систем юм. CRM системийн тусламжтайгаар та үйлчлүүлэгчдийнхээ хандалт, үүсгэсэн харилцаа бүрийг хянаж, тэдний зан байдал, сонголтын талаарх ойлголтыг олж авах боломжтой. Дараа нь оновчтой маркетингийн кампанит ажил явуулан, дараа дараагийн худалдан авалтуудыг үүсгэж чадна.
Борлуулалтын юүлүүр дэх өөр нэг чухал хэсэг бол танай вэбсайт юм. Хэрэглэгчдэд танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох итгэл үнэмшлийг нь төрүүлэхүйц байхаар вэбсайтаа тохируулаарай. Өөрөөр хэлбэл үзэмж сайтай, ойлгоход хялбар, худалдан авагчдад шаардлагатай бүх мэдээллийг агуулсан байх хэрэгтэй.
7. Уламжлалт бизнесийн стратеги үр дүн багатай болсон
Таны явуулж байгаа бизнес хангалттай үр дүнтэй байж чадахгүй байгаа бол одоогийн бизнесийн стратегиа нягталж өөрчлөх нь зүйтэй.
Асуудлыг мэдэж авах нь шийдлийг олох эхний алхам юм. Үйлчлүүлэгчид, ажилчид, салбарынхаа мэргэжилтнүүдээс санал хүсэлт авч сайжруулах шаардлагатай хэсгээ тодорхойлон зорилгодоо нийцэх шинэ стратегийг судлаарай.
Алдаа бүхэн бүхэн амжилтын зам руу хөтөлж байдаг. Эрс өөрчлөлт хийхээс эмээлгүй, шинэ боломжийг нээлттэй хүлээн авах хэрэгтэй. Ингэснээр та бизнесийн стратегиа амжилтад хүрэх хүчирхэг хэрэгсэл болгон хувиргаж чадна.
8. Бизнесээ автоматжуулах
CRM-н тусламжтайгаар бизнесийн процессоо автоматжуулан, цаашдаа ажилчдынхаа бүтээмжийг дээшлүүлж, борлуулалтаа нэмэх боломжтой.
Автоматжуулалт нь танай харилцагчидтайгаа харилцах харилцааг илүү оновчтой болгож, өгөх гэж буй мэдээллийг цэгцтэй, хурдан шуурхай хүргэн таны цаг хугацаа, зардлыг хэмнэнэ. CRM-н хэрэглэгчийн мэдээлэл оруулах, deal-хэлцэл удирдлага, маркетингийн автоматжуулалт зэрэг функцүүдийн тусламжтайгаар та бизнесээ илүү зохион байгуулалттай болгож, үр ашгаа нэмэгдүүлэх боломжтой.
9. Бизнесээ өргөжүүлэх
Бизнесээ өргөжүүлэх нэг чухал хэрэгсэл бол CRM. Та CRM-н дараах функцуудыг амжилттай ашигласнаар бизнесээ амжилттай өргөжүүлэн тэлэх боломжтой. Үүнд:
- Борлуулалтын сэжмийн удирдлага /sales leads tracking/,
- Хэрэглэгчийн мэдээллийн шинжилгээ /customer data analytics/,
- Хувьчилсан маркетингийн кампанит ажил /personalized marketing campaigns/.
Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчийн хувьд бизнесээ өргөжүүлэхэд чухал хэрэгтэй зүйлсийн нэг нь гар утаснаасаа хаанаас ч удирдах боломжтой CRM, бусад системүүдтэй холбогдох боломж нь юм.
10. Үнэнч хэрэглэгчдийг бий болгох
Хэрэглэгчдийн үнэнч байдлыг нэмэгдүүлэх нэг үр дүнтэй арга бол CRM систем ашиглах. CRM системсийг үр дүнтэй ашигласнаар та харилцагчдынхаа хандалт, сонголт бүрийг бүртгэн, хянаж тэдэнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож чадна. Мөн үнэнч хэрэглээг дэмжих хөтөлбөр, онцгой хөнгөлөлт санал болгож үйлчлүүлэгчдээ идэвхжүүлэхэд CRM тусална.
11. Үр дүнтэй маркетингийн кампанит ажил
Та маркетингдаа зарцуулсан хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг авч чадаж байна уу? CRM систем нэвтрүүлснээр та хэрэглэгчдийнхээ талаар шаардлагатай мэдээлэл, бүрэн ойлголттой болж, тэдэнд тохирсон маркетингийн кампанит ажлыг зохион байгуулах боломжтой болно.
Хүмүүсийн хэдэн хувь нь таны явуулсан и-мэйлийг нээж үзэж байгаа, зар сурталчилгаа хэр үр нөлөөтэй явж байгаа зэрэг маркетингийн үр өгөөжийг хэмжих мэдээллийг CRM л танд өгөх болно. Энэ мэдээлэл нь үр дүнгүй маркетингийн кампанит ажлууд явуулахаас сэргийлж, цаг хугацаа, төсөв хэмнэж чадна.
Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, сонирхолд нийцүүлсэн и-мэйл, мессеж, чатуудыг үүсгэн бүгдийг CRM ашиглан илгээж болно. Ингэснээр та нэг удаагийн худалдан авагчдыг үнэнч хэрэглэгч болгож чадна.
12. Борлуулалтын сэжим болон харилцагчийн менежмент
CRM-н Lead management сэжмийн удирдлагыг ашиглан харилцагчидтайгаа илүү үр дүнтэй харилцаа үүсгэн, тэдний мэдээллийг үр дүнтэй удирдах боломжтой.
CRM-н автомат и-мэйл илгээх функц (automated email sequences), борлуулалтын пайплайнууд (customized pipelines), нарийвчилсан аналитик (detailed analytics) зэрэг функцийг ашиглан борлуулалтын үе шат бүрийг нарийн тодорхойлж, удирдах боломжтой.
Хандсан боломжит хэрэглэгчдийн мэдээлэл, харилцан яриаг бүртгэсэн бүртгэл эмх замбараагүй, тус тусдаа байх нь боломжит хэрэглэгчдээ алдах хамгийн гол шалтгаан болдог. Энэ нь цаашлаад танай бизнесийн өсөлтийг сааруулж байдаг хүчин зүйл. Борлуулалтын сэжим, харилцагчийн удирдлагын үр дүнтэй систем нь энэ асуудлыг шийдэх гарц болж чадна.
13. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг ойлгох
Жижиг, дунд бизнес эрхлэгчийн хувьд үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг ойлгох нь амжилт олох гол түлхүүр. Тэдний анхаарлыг юу татаж, тэдэнд юу хэрэгтэй байгааг мэдсэнээр та бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн тохируулах боломжтой.
CRM нэвтрүүлснээр та хэрэглэгчидтэйгээ холбоотой бүх мэдээллийг нэг дор хадгалж, удирдах боломжтой. Үйлчлүүлэгчдийн зан төлвийг хянаж, өөр өөр мессежинд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг урьдчилан таамаглаж, илүү үр дүнтэй мэдээлэл хүргэх боломж эндээс урган гарна.
CRM нэвтрүүлснээр та үйлчлүүлэгчидтэйгээ тогтвортой харилцаа үүсгэж, байнгын худалдан авалтыг бий болгох давуу талтай.
14. Байнгын хэрэглэгчидтэйгээ ажиллах
Таны худалдаалж буй бүтээгдэхүүн үйлчилгээг үргэлж дэмжин сонгодог байнгын хэрэглэгчдэдээ илүү анхаарах нь чухал. Та тэдгээр харилцагчид руу хугацаа алдалгүй мессеж илгээж, урамшууллын багц, шинэ мэдээллээ хүргэх ажлыг автоматжуулж болно.
15. Тайлан гаргахад цаг их шаарддаг бол
Борлуулалтын ажилтнууд ажлын тайлан гаргахын тулд асар их мэдээллийг гараар оруулан их цаг алддаг уу. Хэрэв тийм бол CRM нэвтрүүлснээр танай борлуулалтын мэдээллийг нэг дор хадгалах боломжтой, ингэснээр ямар ч үед алдаагүй, зөв шинжилгээ, тайланг хялбар гаргаж авах боломжтой.
Мөн давхардсан мэдээллийг нэгтгэж, борлуулагчийн дутуу оруулсан мэдээллийг нөхөж, холбоо барих мэдээллийг автоматаар CRM системд оруулснаар танай хэрэглэгчийн мэдээлэл ч илүү цэгцтэй болно.
Жижиг дунд бизнесүүдэд зориулсан CRM-ийн ашиг тус
Жижиг, дунд бизнесүүд зах зээл дээрх томоохон бизнесүүдтэй өрсөлдөх, өсөх арга замыг үргэлж эрэлхийлж байдаг. CRM нэвтрүүлнээр жижиг, дунд бизнесийн байгууллагууд илүү их мэдээллийг нэгтгэн, удирдаж, илүү олон харилцагч, үйлчлүүлэгчидтэй ажиллах боломжтой болдог.
Гэхдээ CRM нэвтрүүлэхийн давуу тал нь зөвхөн хэрэглэгчийн мэдээллийг амжилттай удирдахаар зогсохгүй болон бий.
Эдгээрт:
Хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээг сайжруулна
CRM нь хэрэглэгчдэд илүү хурдан хариу өгөх, оновчтой мэдээлэл хүргэх боломж олгодог. Тогтвортой, найдвартай харилцаа үүсгэснээр үйлчлүүлэгчдийн итгэлийг бий болгож, цаашдаа бизнесийн нэр хүндийг өсгөх боломжтой.
Борлуулалтын өсөлтөд нөлөөлнө
Хэрэглэгчийн харилцаа, сонголт, худалдан авалтын түүхийг мэдэж авснаар та тэдний хэрэгцээ, шаардлагын талаар тодорхой ойлголттой болж, үүнд чиглэсэн маркетингийн кампанит ажлуудыг чиглүүлж болно. CRM-н автоматжуулсан процессууд болон мэдээллийн дүн шинжилгээг ашиглан боломжит худалдан авагчдыг тодорхойлж, тэдэнд шаардлагатай мэдээллийг шуурхай өгөх боломжтой болно. Энэ нь борлуулалт өсөхөд эерэг нөлөө үзүүлнэ.
Борлуулалтын тайланг гаргах ажлыг хялбаршуулах
Борлуулалтын тайлангийн систем нь танд хэдхэн үйлдлээр хамгийн сүүлийн байдлаарх тайлан гаргаж өгөх боломжтой байдаг. Энэ нь борлуулалтын багийн цагийг хэмнэж, ажлыг нь хөнгөвчилнө. Түүнчлэн алдаагүй, бүрэн мэдээлэлд үндэслэсэн оновчтой шийдвэр гаргах боломж олгоно.
Төвлөрсөн мэдээллийн сан бий болгоно
Бүх мэдээллээ нэг дор төвлөрүүлэн хадгалах нь хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй шуурхай авах боломж олгоно. Энэ нь давхардсан эсвэл хуучин мэдээллээс үүдэлтэй алдаа гарах эрсдлийг бууруулдаг. Төвлөрсөн мэдээллийн сантай болсноор танай борлуулалтын багийн гишүүн бүр ижил мэдээлэлтэй болно гэсэн үг. Энэ нь хамтын ажиллагаа, харилцаа холбоо, шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна, мэдээлэлд илүү хялбар дүн шинжилгээ хийх боломж олгоно.
Илүү оновчтой хэрэглэгчийн сегментчилэлтэй болно
Хэрэглэгчдээ хүн ам зүй, зан төлөв, сонирхолд тулгуурлан сегментчилснээр та маркетингийн мессеж, мэдээллээ тодорхой бүлгүүдэд тохируулах боломжтой болно. Энэ нь танай маркетингийн үр нөлөөг сайжруулаад зогсохгүй хэрэглэгчдийн худалдан авалт хийх сонирхлыг ч нэмэгдүүлнэ.
Ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ
Ажлын процессийг тодорхой болгон, байнга давтагддаг ажлуудыг автоматжуулах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломж олгоно. Ажилтнууд илүү чухал ажлуудаа үр дүнтэй гүйцэтгэж эхэлснээр хувь хүнийхээ өсөлт хөгжилтөд илүү их цаг гаргаж, илүү идэвхтэй ажиллах хүчийг бий болгодог.
Дотоод харилцаа холбоо сайжирна
CRM гэх мэт төвлөрсөн платформ нь ажилтнууд хоорондын болон төслийн багууд хоорондын харилцаа, холбоог дэмжих, үр дүнтэй харилцах функцуудыг өөртөө багтаасан байдаг. Ингэснээр ажилтнуудын оролцоо, бүтээмж нэмэгдэж, компанийн шинэ мэдээ, төслийн явц, багийн зорилгын талаар мэдээлэл цаг тухайд нь авахад тусалдаг. Түүнчлэн ажлын удирдамж, гүйцэтгэлийн хүлээлтийг нь тодорхой болгож ажилчдын сэтгэл ханамж ч нэмэгддэг. Энэ нь мөн компанийн соёлыг эергээр төлөвшүүлэх боломж олгоно.
Зайнаас ажиллах
Зайнаас ажиллах нь ажиллагсдад хаанаас ч ажиллах боломж олгож, бүтээмжийг нь нэмэгдүүлдэг. Мөн багийн гишүүдийн байршлаас үл хамааран, хоорондын тасралтгүй хамтын ажиллагааг бий болгодог. Түүнчлэн зайнаас ажиллах боломжтой байх нь байгалийн гамшиг, цахилгааны тасалдал зэрэг гэнэтийн асуудал эсвэл ковидийн үеийнх шиг нөхцөл байдалд бизнесийн тасралтгүй байдлыг ханган ажиллах боломжоор хангаж өгдөг.
Жижиг дунд бизнесүүдэд зориулсан шилдэг CRM – Bitrix24
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд сонгох боломжтой маш олон CRM-ийн платформуудын сонголт бий. Гэхдээ та өөрийн бизнесийн онцлогт тохирох болон тухайн систем нэг бүрийн өөрийнх нь давуу болон сул талуудыг анхаарч үзэх хэрэгтэй.
Bitrix24 CRM
Bitrix24 CRM нь жижиг, дунд бизнесийн байгууллагуудад зориулан тусгайлан хөгжүүлсэн олон төрлийн хэрэгсэл, функцуудыг нэгтгэсэн цогц CRM систем. Нийт 35 хэрэгслүүдийг өөртөө нэгтгэсэнээрээ Bitrix24 CRM нь бизнесийн байгууллагуудад харилцагчийн үйлчилгээнээс эхлээд багийн гишүүдэд илүү үр дүнтэй хамтран ажиллах таатай нөхцөл бүрдүүлэх төслийн удирдлагын систем, үр дүнтэй маркетингийн кампанит ажлыг зохион байгуулахад туслах функцууд, тэр ч байтугай хүний нөөцийн удирдлагын систем ч энд багтсан.
Bitrix24 бол бизнесээ илүү үр дүнтэй удирдахад туслах цогц шийдлийг хайж буй жижиг, дунд бизнесийн байгууллагуудад зориулсан маш сайн сонголт юм. Сүүлийн жилүүдэд энэхүү платформ нь бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл ашиглагдах болсон нь гайхах зүйл биш билээ.
Тийм ч учраас бид Монгол Улс дахь албан ёсны борлуулалтын SILVER PARTNER эрхийг авч бизнесийн байгууллагуудад энэхүү CRM цогц системийг нэвтрүүлэхэд туслан ажиллаж байна.
Bitrix24 CRM гэж юу вэ?
Bitrix24 CRM нь жижиг, дунд бизнесийн байгууллагуудад зориулсан хэрэглэгчидтэй харилцах менежментийн цогц систем (CRM).
CRM (Customer Relationship Management) гэж юу вэ: Хэрэглэгчийн харилцааны менежмент (CRM) нь хэрэглэгчидтэй харилцах бизнесийн бүх үйл ажиллагааг нэг экосистемд нэгтгэсэн платформ.
Хэрэглэгчидтэй харилцах үйл ажиллагаа гэдэгт:
- Одоогийн болон боломжит хэрэглэгчдийн мэдээллийн бүртгэл,
- Шинэ боломжит хэрэглэгчдийг бий болгох, тэднийг арчлах, мэдээллээр хангах,
- Борлуулалтын ажилтнуудыг тухайн хэрэглэгчийн талаарх нэгдсэн цэгцтэй мэдээллээр нэг дороос харах боломжийг олгох,
- Маркетингийн үйл ажиллагааг автоматжуулах,
- Борлуулалтын пайплайн, борлуулалтын сувгуудаа хянах,
- Тайлан репорт гаргах,
- Хэрэглэгчийн санал гомдлын бүртгэл, шийдэл, харилцагчийн бусад үйлчилгээг удирдах эдгээртэй холбоотой ажил үүргийн хуваарьлалт, ажлын процессийг бий болгох гэх мэт бүхий л зүйлсийг оруулж болно.
Эдгээр хэрэглэгчийн харилцааны менежментийн системийн цогц шийдлээс гадна Bitrix24 CRM ажиллагсдын хоорондын хамтын ажиллагаа, харилцаа холбоог сайжруулах зорилготой нэмэлт маш олон функцыг өөртөө багтаасан байдаг.
Борлуулалт, маркетингийн үйл ажиллагаа, харилцагчийн үйлчилгээний бүхий процессийг автоматжуулснаар Bitrix24 CRM хэрэглэгч байгууллагуудын хувьд үүрэг, даалгаврын дэвшилтэт удирдлага, багаар ажиллах чадварыг ч үлэмж дээшлүүлдэг.
Bitrix24 CRM: Үндсэн функцууд, давуу тал
Хэрэглэгчийн харилцааны цогц систем:
- Харилцааны менежмент: Bitrix24 CRM систем нь бизнес эрхлэгчдэд дуудлагын төв (call center), и-мэйл, утас, SMS, сошиал медиа, FB мессенжер, Instagram DM, Viber, WhatsApp, чатбот, вэб хуудас гэх мэт олон сувгаар хандах хандалт бүрийг алдахгүй бүртгэх, хянах, мэдээллийг хадгалах боломжоор хангана.
- Борлуулалтын автоматжуулалт: Bitrix24 CRM систем нь борлуулалтын сэжим (Lead Management) үүсгэх, борлуулалтын пайплайн үүсгэх, хэлцлийн менежментийн (Deal Мanangement) тусламжтайгаар зэргээр борлуулалтын процессийг нэгдсэн удирдлагад оруулан автоматжуулах боломжтой.
- Маркетингийн автоматжуулалт: Bitrix24 CRM систем нь имэйл маркетинг, SMS маркетинг, мэссэнжер маркетинг, дуут сурталчилгаа, Гүүгл, Фейсбүүк, Инстаграм сурталчилгаа гэх мэт сурталчилгааны сувгууд ашиглан маркетингийн үйл ажиллагааг оновчлох, автоматжуулах боломжоор хангана.
- Харилцагчийн үйлчилгээ, санал гомдлын менежмент: Bitrix24 CRM систем нь санал, гомдлын бүртгэл менежментийн систем (Ticket Management), хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар мэдээлэл хүргэх, санал сэтгэгдэл, судалгаа авах гэх мэт харилцагчийн үйлчилгээний цогц шийдэл санал болгодог.
- Тайлан, үр дүнгийн шинжилгээ: Bitrix24 CRM систем нь харилцагчийн үйлчилгээ, борлуулалт болон маркетингийн үйл ажиллагааны явц, үр дүнгийн тайлан, шинжилгээг цаг алдалгүй нэг дороос гаргаж, бизнесийн байгууллагуудын удирдлагад мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргах боломжоор хангадаг.
Бизнесийн байгууллагуудад хэрэг болох маш олон функцуудыг нэг дор багтаасан
Bitrix24 CRM-н тусламжтайгаар бизнес эрхлэгчид хэзээ ч, хаанаас ч байгууллагаа бүхэлд нь харах боломжтой.
- Бизнесийн процесс автоматжуулалт — Bitrix24 CRM систем нь бизнесийн үйл ажиллагаа, процессийг автоматжуулах замаар олон давтагддаг ажилбаруудыг хөнгөвчилнө.
- Хялбар, ойлгомжтой програм хангамж — Ойлгомжтой, энгийн интерфэйс нь танай борлуулалтын менежерүүдэд борлуулалтын юүлүүрийг бүрэн хянах боломж олгоно.
- Нэгдсэн хяналтын самбар – Bitrix24 CRM нэгдсэн хяналтын самбар танай борлуулалтын алба хэдэн deal үүсгэсэн, хэд нь амжилттай борлуулалт болсон, харилцагчийн үйлчилгээний хэсэгт санал, гомдол барагдуулалт ямар явцтай байгаа, маркетингийн ажлын гүйцэтгэл хаана явааг нэг дороос, цаг алдалгүй харах боломж олгоно.
- Вэб хуудас — Bitrix24 CRM нь байгууллагын вэб хуудас үүсгэх, удирдах функцыг ч мөн багтаасан байдаг.
Цагийн болон үүрэг даалгаврын менежментийг үр дүнтэй удирдах бүхий л хэрэгслүүд нэг дор
Bitrix24 CRM системийн бусад ижил төрлийн програм хангамжаас ялгаж буй бас нэгэн давуу тал нь төслийн менежментийн функцуудыг багтаасан байдаг нь.
Үүнд:
- Төслийн удирдлага – Bitrix24 CRM ашигласнаар хэрэгжүүлж буй төсөл тус бүр дээр тусад хариуцсан багууд үүсгэх боломжтой. Ингэснээр төслийн баг бүр өөрийн төслийн бүх файл, бичиг баримтууд, хэлэлцүүлэг, даалгавруудыг нэг дор хадгалах, удирдах боломжтой болдог. Төслийн багт хэн, ямар эрхтэй оролцох ёстойг хандалтын эрхийн удирдлагын хэсгээс хүн бүрт өөр, өөр эрх өгөх байдлаар зохицуулж болдог.
- Төслийн удирдлагын функцууд
- Календарчилсан болон Gantt chart – Bitrix24 CRM ашигласнаар төслийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн удирдлагыг календарь эсвэл Gantt Chart ашиглан зохион байгуулах боломжтой.
- Үүрэг даалгаврын хуваарьлалт, хяналт — Bitrix24 CRM Борлуулалтын менежерүүд үүрэг даалгавруудын хооронд уялдаа холбоог тогтоох, борлуулалтын ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн явцыг хянахад маш хялбар.
- Бусад хэрэгслүүд – Bitrix24 CRM нь ажилтнуудад хяналтын хуудас, мэдэгдэл, сануулга үүсгэх, шинэчлэн өөрчлөх боломж олгодог. мөн үүрэг даалгаврын хуваарьлалтыг баг бүрт зориулан өөрчлөх, өөрт багт шилжүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх, загвар хуваалцах зэрэг нэмэлт функцуудыг ашиглаж болно.
Gantt Chart гэдэг нь: Үүрэг, даалгавар тус бүрийг одоогийн төлөв, хариуцсан хүний хамт харуулдаг график. Энэхүү график нь борлуулалтын менежерүүдэд ажил дуусгах ёстой эцсийн хугацааг хянаж, гарч болзошгүй саатлыг урьдчилан харахад тусалдаг.
Бусад системтэй холбох, интеграц хийх боломж
Bitrix24 CRM нь дуудлагын төвийн утас (жишээ нь бид 76767777 дугаарыг bitrix24 CRM-тай холбон ашиглаж буй) холбон ашиглах, SMS-р хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, сануулга илгээх байдлаар холболт хийх (жишээ нь бид 88015723 дугаарыг bitrix24 CRM-тай холбон ашиглаж буй хэрэглэгчдэд мэдээлэл илгээх байдлаар ашиглаж байна), и-мэйл, вэб хуудас, сошиал медиа, онлайн худалдааны систем, бусад бизнесийн үйл ажиллагаанд ашиглагддаг системүүдтэй холбогдох, интеграц хийх бүрэн боломжтой.
Bitrix24 CRM үнэ
Албан ёсны вэбсайт дээр байрлуулсан Bitrix24 CRM системийн үйлчилгээний хэд хэдэн багц бий. Эдгээр багц нь үнэ болоод багтсан функцийн тоо, хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай.
Бидний хувьд дараах багцуудаас Standard болон Professional багцуудыг хэрэглэгчдэдээ санал болгодог.
Free
Basic – сард $49
Standard – сард 99 доллар
Professional – сард $199
Үйлчилгээний багц бүрт багтсан функцуудын талаарх дэлгэрэнгүй жагсаалтыг bitrix24-н албан ёсны вэб хуудас дээрх үнийн хүснэгтээс авч болно.
Bitrix24 CRM систем нэвтрүүлэх үнийн санал
Манай байгууллага нь Bitrix24 CRM-н Монгол Улс дахь албан ёсны SILVER PARTNER-н эрхтэй бөгөөд энэхүү системийг өөрийн байгууллагын борлуулалт, маркетинг, харилцагчийн үйлчилгээг сайжруулахад зориулан нэвтрүүлэх зорилготой бизнесийн бүхий л байгууллагуудад бид туслаж чадна. Bitrix24 CRM нэвтрүүлэх үйлчилгээний үнийн санал энд дарж авна уу.