fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
8/14 / Published in БЛОГ

FB бүүст хийхдээ анхаарах ёстой 15 зүйлс

Мета сурталчилгааны бодлого, аргачлал байнга асар хурдтай өөрчлөгдөөд байгааг анзаарсан уу. Өчигдөрхөн үр дүнгээ өгч байсан Facebook сурталчилгаа, сурталчилгааны аргачлал нэг л явахгүй болчихсон байгаа биз?

Тийм ч учраас бидний хувьд сошиал медиа маркетерүүдийн Facebook бүүст хийхдээ анхаарах ёстой 15 зүйлсийг жагсаалаа.

  1. Метагийн алгоритмыг сайтар ойлгож ав.
    Метагийн сурталчилгааны алгоритм таны бизнесийн эцсийн зорилгыг биш харин зөвхөн таны сонгосон тодорхой үйлдэлд сурталчилгааг оновчилдог.Хэрэв та холбоос дээр дарах даралтыг нэмэгдүүлэх зорилго сонгосон бол Метагийн алгоритмд линк дээрх даралт л чухал болохоос биш, түүний дараагийн үйлдэл буюу худалдан авалт хамаагүй гэсэн үг. Дараа нь юу болохыг үл тоон товшилтонд л анхаарах болно. Та сэжмийн бүртгэл чухал гэж сонгосон бол форм нөхөх хүний тоо л нэмэгдэх болно, гэхдээ чанартай сэжим биш ч байж магадгүй.
  2. Default тохиргоог өөрчил.
    Мета-н default тохиргоо алгоритмд аль болох их өгөгдөл цуглуулж, ингэснээр үр дүнг нэмэгдүүлэх боломж олгохоор тохируулагдсан байдаг.Харин таны хувьд яг өөрийн гэсэн асуудлыг шийдэхэд уг тохиргоо тохирч байгаа эсэхийг харах хэрэгтэй. Жишээлбэл, үр дүнгийн нэгжийн зардал, үнийн дээд хязгаарыг ч юм уу өөрөө тохируулж болно гэсэн үг.
  3. Оновчтой сурталчилгаа бүтээх хувилбаруудыг Метад өг.
    Хуучны аль сурталчилгаа хамгийн үр дүнтэй байгааг мэдэж авах гэдэг ойлголт алга болсоон. Мета таны оруулсан сонголтуудыг хооронд нь чөлөөтэй хослуулах байдлаар хамгийн үр дүнтэй сурталчилгааны хослол гаргаж авах боломжтой болсон.Таны үүрэг бол алгоритмд төрөл бүрийн нөхцөл байдалд, өөр өөр хүмүүст тохируулан сонгох сурталчилгааны хослолууд бүтээхэд нь зориулсан хэд, хэдэн сонголт бүхий текст, зураг, бичлэг бэлтгэн оруулах гэж ойлгож болно.
  4. Жижиг өөрчлөлтүүд ойр, ойрхон хийхгүй байх.
    Хэдхэн өдрийн үр дүнгээс нь хамааран сурталчилгаагаа хаах, зогсоох гэх мэт үйлдлийг байнга хийх нь эерэг гэхээсээ сөрөг нөлөө ихтэй шүү.Яагаад гэхээр Метагийн алгоритм арай өөр байдлаар ажиллах болсон. Богино хугацаанд үр дүнгүй мэт боловч дараа нь урт хугацаанд үр дүнгээ өгөх зар сурталчилгааг мэддэг, мөн хэрхэн хүргэхээ ч андахгүй. Итгэ, хүлээ. Өөрөөр хэлбэл ажлыг нь хийлгэ.
  5. Алдаа бүү гарга.
    Хүмүүсийн зааж өгсөн хак, буу аргууд, аргалах гэсэн оролдлогууд богино хугацааны үр дүнд хүргэж магадгүй, гэхдээ таны сурталчилгааны эрх, бизнест ч ноцтой сөрөг нөлөө үзүүлэх боломжтой.Мета хатуу сурталчилгааны бодлоготой. Бодлоготой нь сайтар танилцаж, түүнийг дагаж мөрдөж байсан нь дээр. Энэ нь урт хугацаанд таны цаг хугацаа, төсөв мөнгийг ч хэмнэх зөв алхам шүү.

Одоо суралцах цаг!

“FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025”

2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.

Илүү дэлгэрэнгүйг эндээс!

  1. Ре-маркетинг автоматаар хийгддэг болсон.
    Метагийн Advantage+ Audience пиксел дата, хөрвүүлэлт болон өмнөх оролцооны мэдээлэлд үндэслэн ре-маркетингийг автоматаар багтаасан байдаг тул тусдаа ре-маркетингийн кампанит ажил үүсгэх шаардлагагүй болсон. Сурталчилгааны зардлын 20-30 орчим хувь нь шууд чиглүүлээгүй ч ре-маркетинг руу зарцуулагддаг болсон. Ремаркетинг тодорхой зарим тохиолдолд зайлшгүй шаардлагатай ч, ихэнх тохиолдолд warm audience-г хамарсан өргөн хүрээний зорилтот хэрэглэгчдийг сонгох нь хэт нарийвчилсан ремаркетингийн кампанит ажлаас илүү үр дүнтэй байдаг болсон шүү.
  2. Таны бүтээсэн сурталчилгаа зорилтот сегментээ сонгодог
    Мета алгоритм танай зорилтот хэрэглэгчдийг олж авдаг гэхдээ хэрэгтэй хүмүүсийг олж авдаг жинхэнэ эзэн нь таны бүтээсэн сурталчилгааны текст, зураг, бичлэг гэх мэт бүтээлч байдал шүү. Үр дүнтэй сурталчилгаа л танай хамгийн тохиромжтой үйлчлүүлэгчдийг татаж, тохирохгүй хүмүүсийг алгасч, танай бүтээгдэхүүн хэнд зориулагдсан болохыг (мөн хэнд зориулагдаагүй гэдгийг) тодорхой хэлж өгдөг. Алгоритм танай сурталчилгаанд хэн хариу үйлдэл өгч байна гэдгийг илүүтэй анхаардаг тул сурталчилгааны үр дүн муу байгаа бол ихэнхдээ мессеж, бүтээлч байдлыг нь сайжруулах шаардлагатай болжээ гэж ойлгож болно.
  3. Мета-д текст, зураг, видеоны сонголтууд өг
    Сурталчилгаа бүтээх явцад гарчиг, текст, зураг, видеог хэд хэдэн сонголттойгоор оруулах боломжтой байдаг бөгөөд энэ нь Мета-г өөр өөр хүмүүст, өөр өөр байршилд нийцүүлэн тохирсон сурталчилгааны хувилбарыг үүсгэн хүргэх боломж олгох зорилготой.
  4. Attribution бол цэвэр таны хариуцах зүйл
    Attribution гэдэг нь аль сурталчилгаанаас үр дүн ирж байгаа хэмжих гол зүйл. Тийм ч учраас зөв тохируулах нь сурталчилгааны үр дүнг зөв хэмжих хамгийн чухал алхам. Meta Pixel, Conversion API-г суулгах, эвэнтүүдийг тодорхойлох, турших, давхардлыг арилгах гэх мэт ажлууд таны хариуцах ёстой зүйлс гэж ойлгож болно.
  5. Сэтгэл хөдлөлөөр бүү ханд
    Таны сэтгэлээ гаргаж бүтээсэн сурталчилгаа үр дүн авч ирэхгүй байж магадгүй. Гэхдээ энэ байдаг л зүйл. Хэрэв сурталчилгааны үр дүн муу байвал алгоритмд буруу өгөх, өмнө нь сайн үр дүн авч ирдэг л байсан шдээ гэх мэтээр зууралдах хэрэггүй; Угаасаа цаг хугацааны явцад сурталчилгааны үр дүн буурах нь элбэг байдаг зүйл. Харин ч гүйцэтгэл, үр дүн багатай сурталчилгааг зогсоож, шаардлагатай зүйлсийг нь сайжруулсан шинэ хувилбарууд гаргахад бэлэн байх хэрэгтэй.

“FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025”

2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.

Илүү дэлгэрэнгүйг эндээс!

  1. Үр дүн тааруухан байвал FB-г чичлэхээ боль
    Үр дүн буураад эхлэхээр за энэ FB ч явахаа больжээ гэх хүмүүс их. Зарим нэг системийн алдаа л гэхээс бусад асуудал бол бидний шийдэж болох хүчин зүйлсээс хамаарч байдаг. Бүүст сурталчилгааны үр дүн буурах олон шалтгаан бий: улирлыннөлөө, хэт улиг болох, хүртээмж, давтамж хэт өндөр гэх мэт. Ийм тохиолдолд бид цаг тухайд нь өөрчлөлт, сайжруулалт хийх шаардлагатай шүү. Өөрөөр хэлбэл үр дүнг хянах, турших, өөрчлөх, сайжруулах хэрэг заавал гарна.
  2. Чухал үзүүлэлт дээр анхаарлаа төвлөрүүл
    CTR, CPC, CPM гэх мэт хоёрдогч үзүүлэлтүүдэд хэт их анхаарах хэрэггүй. Эдгээр нь үр дүнгийн талаарх тодорхой мэдээлэл өгөх хэдий ч гол зорилго биелэж байгаа эсэхийг харуулахгүй. Хамгийн чухал KPI бол conversions, cost per conversion, болон ROAS (товчхондоо борлуулалт) дээр төвлөрч ажиллах нь зүйтэй. Мэдээж attribution-аа зөв тохируулж, алдаагүй тохируулсан байх хэрэгтэй. Дахин сануулахад дээрх хоёрдогч үзүүлэлтүүд ерөнхий чиг хандлагыг харахад тус болж магадгүй гэхдээ гол эцсийн үр дүнг бүрэн харуулж чадахгүй. Тэгэхээр шийдвэр гаргахдаа өнгөн түвшний статистик мэдээлэлд тулгуурлаж биш харин бизнесийн үр нөлөөтөй жишээ нь борлуулалттай холбож гаргаж байх хэрэгтэй.
  3. “За да тэр ч олон юмнаас хамаарнаа” гэдэг үгтэй эвлэр.
    Мета төлбөртэй сурталчилгааны хувьд бүх хүнд, бизнест тохирсон төгс жор байхгүй л болов уу. Сурталчилгааны үр дүн олон юмнаас хамаарнаа. Жишээ нь төсөв, бизнесийн салбар, өрсөлдөөн, улирлын нөлөө гэх мэт олон хүчин зүйлээс хамаардаг. Нэг бизнесийн хувьд үр дүнтэй байгаа аргачлал нөгөө бизнесийн хувьд үр дүн багатай байх нь бий. Тиймээс нөхцөл байдалдаа тохируул, туршиж үз, дахин сайжруул. Бусдаас шууд хуулбарлах биш харин авч болох, сайжруулж болох зүйлсийг нь олж хар, туршиж үз.
  4. Тогтсон хүлээлтээ өөрчлөхөөс өөр аргагүй
    Метагийн сурталчилгааны платформ үргэлж өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа. Өмнө ажилладаг байсан, үр дүнгээ өгдөг байсан аргачлалууд одоо явахгүй байх нь элбэг. Алгоритмын зорилтот хэрэглэгчдийн сонголт, түгээлтийн автоматжуулалт гээд шинэчлэлтүүдтэй зохицон ажиллахаас өөр аргагүй.

    Хурдтай өөрчлөгдөж буй талбарт үр дүнтэй сурталчилгаа хийх нь тогтсон ойлголт, итгэл үнэмшлээ байнга л шалгаж, дахин шинэчлэж, өөрчлөж байхыг шаардана. Хэт хуучин арга барилтайгаа зууралдахгүй нээлттэй, байнгын суралцаж, шинэчлэгдэж байх нь л чухал.
  5. Үр дүн муу байна гээд ойр, ойрхон өөрчлөлт хийхээ зогсоо
    Сурталчилгааны кампанит ажлуудаа хэт ойр өөрчлөх нь зорилтот сегментийн давхцал, хоорондын өрсөлдөөн, зардлын өсөлт гээд олон зүйлд сөрөг нөлөөтөй. Богино хугацааны мэдээлэлд тулгуурлан сурталчилгааны байршуулалт, цагийн тохиргоог өөрчлөх, зарим сурталчилгааг зогсоох гэх мэт өөрчлөлт ихэнхдээ сайн гэхээсээ сөрөг үр дүн авч ирдэг. Тухайн сурталчилгааны байршуулалт, үр дүн багатай юм шиг сурталчилгаанууд эцсийн үр дүнд шууд нөлөө үзүүлэхгүй мэт байгаа ч нийт кампанит ажлын үр дүнд шууд бусаар хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг анхаараарай. Тэгэхээр нийт кампанит ажлын гүйцэтгэлд анхаарлаа хандуулж, алгоритмд сурталчилгааны үр дүнг оновчлох боломж олгох зөв шүү.

“FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025”

2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.

Илүү дэлгэрэнгүйг эндээс!

Tagged under: Facebook маркетинг, Facebook сурталчилгаа, Сошиал медиа маркетинг БЛОГ

Хайлт

FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP