CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Сошиал медиа маркетинг: Твиттер сурталчилгаа хэрхэн явуулах вэ?

/ / БЛОГ, ЗАР СУРТАЛЧИЛГАА, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
Твиттер сурталчилгаа
Twitter-ийн нийт 300 сая гаруй Монгол дахь 200 мянга гаруй идэвхтэй хэрэглэгчид нь өдөрт дунджаар 500 сая жиргээ илгээдэг. Энэхүү идэвхтэй хэрэглэгчдийн платформ бизнес эрхлэгчдийн хувьд ч маркетингийн үр ашигтай суваг болдог нь нууц биш. Та өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан Твиттер сурталчилгаа ашиглагдаггүй бол сошиал медиа маркетингийн бас нэгэн үр ашигтай сувгийг ашиглаж эхлэх цаг нь хэдийнэ болжээ. Харин танай байгууллага Твиттерийг маркетингийн зорилгоор идэвхтэй ашигладаг бол Twitter сурталчилгаа үр дүнтэй сурталчилгааны суваг байх боломж мөн нээлттэй байгааг ТАНД дуулгаж байна.

Өнгөрсөн сараас эхлэн Монгол дахь Твиттер хэрэглэгчид өөрсдөө төлбөртэй сурталчилгааг явуулах боломжыг нээж өгсөн. Твиттер сурталчилгаа нь ч дагагчдынхаа тоог нэмэгдүүлэх, хэрэглэгчдэдээ өөрийн үйл ажиллагааны болон борлуулалтын идэвхжүүлэлтийн талаарх мэдээллийг хүргэх үр дүнтэй маркетингийн суваг болох боломжтой.

Тэгвэл хэрхэн Твиттерт сурталчилгаа явуулах вэ? Бид Твиттер сурталчилгаа хэрхэн үүсгэх талаарх үндсэн 4 алхам бүхий зааврыг хүргэж байна.

Алхам 1: Твиттер сурталчилгаа зорилгоо тодорхойлох.  

Хамгийн эхний сонголт сурталчилгааны ажлынхаа зорилгыг тодорхойлох: өөрийн нийтлэсэн жиргээгээ сурталчилах уу? өөрийн Твиттер аккаунтаа сурталчилах уу? эсвэл вэб хуудасны хандалт нэмэгдүүлэх сурталчилгаа хийх үү? гэдэг асуултанд хариулах хэрэгтэй.

Твиттер сурталчилгаа

Твиттер сурталчилгааны төрөл:

Followers буюу дагагчын тоо нэмэгдүүлэх

Богино хугацаанд өөрийн зорилтот хэрэглэгчдийг бүрдүүлэх зорилготой бол энэ төрлийн сурталчилгааг ашиглахыг зөвлөж байна. Хэрэв хэн нэгэн танай Твиттер хаягийг дагасан бол тухайн хүнтэй харилцан яриа өрнүүлэх боломж гарлаа гэсэн үг. Дагагчдадаа өөрийн бэлтгэсэн контентыг хүргэх, хэрэглэгчээ болгох, эсвэл танай байгууллага, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг цааш түгээх хамгийн эхний алхам.

Website clicks or conversions буюу вэб хуудасны хандалт нэмэгдүүлэх

Вэб хуудасны хандалтын тоогоо нэмэгдүүлэх, улмаар борлуулалтаа өсгөх хэрэгтэй байна уу? Тийм бол энэ төрлийн сурталчилгааг ашиглах боломжтой. Өөрийн вэб хуудсанд хандах, хэрэглэгч болох хамгийн өндөр магадлал бүхий зорилтот сегментийг газар зүйн байршил, хүн ам зүйн үзүүлэлтүүд, сонирхол, ашигладаг keywords гэх мэт үзүүлэлтүүдээр сонгон сурталчилгаа хүргэж болно.

Tweet engagements буюу өөрийн нийтлэсэн жиргээний хүртээмж, оролцоог нэмэгдүүлэх

Твиттерийн хамгийн гол үнэ цэнэ нь дагагчддын тоо биш харин тухайн сэдвээрх идэвхтэй харилцан яриа, санал сэтгэгдэл, мэтгэлцээн өрнүүлэх юм. Яг энэ харилцан ярианд оролцон өөрийн брэндийг сурталчилах, харилцаа тогтооход энэ төрлийн сурталчилгаа тус болно.

App installs or engagements буюу аппликейшн хөгжүүлэгчдэд зориулсан сурталчилгааны төрөл

Твиттерийн нийт хэрэглэгчдийн 78% нь гар утаснаас холбогддог тул гар утасны апп хөгжүүлэгчдэд томоохон зах зээл болж өгдөг. Тиймээс өөрийн бүтээсэн аппликейшны хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд энэ төрлийн сурталчилгааг ашиглах нь зүйтэй.

Leads on Twitter буюу хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах

Бизнесийн байгууллагууд хэрэглэгчидтэйгээ харилцан ярилцах, холбоо тогтоохыг тулд Твиттерийг ашигладаг. Харин энэ холбоогоо бизнестээ хэрхэн ашиглах вэ? Lead Generation Card танай хэрэглэгчдийг 2-хон товшилтоор өөрийн мэдээллийг танд илгээх боломж олгоно. Ингэснээр та тэдэнд хэрэгцээт мэдээллийг илгээх боломжтой болно.

Video views буюу видео сурталчилгаа

Видео сурталчилгаа бүх л байгууллагуудын хувьд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зорилтот хэрэглэгчдэдээ хүргэх хамгийн үр ашигтай хэлбэр байсаар ирсэн. Твиттер дэх өөрийн хэрэглэгчдэд ч мөн адил энэ төрлийн сурталчилагааг хүргэх боломжтой.

Тэгэхээр бизнесийн зорилгоосоо хамааран өөрийн Твиттер сурталчилгааны зорилгоо сонгох нь мэдээж. Өөрөөр хэлбэл та богино хугацаанд дагагчдынхаа тоог нэмэгдүүлэх гэж байгаа Followers, харин шинэ бүтээгдэхүүн, борлуулалтын идэвхжүүлэлтийн видео сурталчилгаагаа зах зээлд хүргэх гэж байгаа бол Video Views сонголтыг хийж болно.

Алхам 2: Зорилтот сегментээ сонгох 

Сурталчилгааны кампанит ажлын үр дүн зорилтот сегментийн сонголтоос маш их хамаарах нь мэдээж. Танай хэрэглэгч болох, бүтээгдэхүүн, үйлчилгээг тань сонирхон худалдан авах магадлалтай хэрэглэгчдийг сонгон сурталчилгаагаа хүргэх нь сурталчилгааны үр өгөөжийг нэмэгдүүлэн, нэгжийн зардлыг бууруулах давуу талтай.

Ямар боломж байдаг вэ? Та өөрийн зорилтот сегментийг сонирхол, дагуулагч, ашигладаг түлхүүр үгээр нь сонгож болно. Түүнээс гадна Твиттер саяхнаас Tailored Audiences буюу зөвхөн таны тусгай зорилтот сегмент хэмээх функцыг танилцуулсан бөгөөд энэ нь та өөрийн вэб хуудсанд хандсан хэрэглэгчид эсвэл танайд бүртгэлтэй хэрэглэгчдийг сонгон сурталчилгаа хүргэх боломжтой болсон гэсэн үг.

Давуу тал, ялгаа? Тодорхой хэрэглэгчдийн Twitter username жагсаалтыг оруулан тэдний дагагчидтай ижил сонирхол бүхий хүмүүст сурталчилгаагаа хүргэхээр сонгож болно. Ингэснээр тухайн тодорхой сэдвээр хамгийн идэвхтэй, олон дагагчидтай жиргээчдийн дагагчдыг зорилтот сегментдээ багтаах боломжтой. Жишээ нь доорх зурагт @battulgaKh, @enkhbat, @Temuujin_kh гэх мэт жиргээчдийг сонгон тэдний дагагчидтай ижил сонирхол бүхий хэрэглэгчдийг зорилтот сегментдээ оруулсан байна.

Мөн энэхүү сонголтоос гадна сонирхолоор нь сонголтоо илүү нарийвчлах боломжтой.

Твиттер сурталчилгаа

Түлхүүр үгээр сонгох нь тухайн түлхүүр үг багтсан хайлт хийдэг, жиргээ нийтлэдэг, эсвэл уг түлхүүр үг орсон жиргээнд хариу бичдэг, дахин жиргэдэг хүмүүсийг өөрийн сонголтдоо багтаана гэсэн үг. Энэ нь тухайн сэдвээр идэвхтэй жиргэдэг илүү нарийвчласан сонголт болох нь мэдээж.

Доорх жишээнд бид “Маркетинг, Сошиал медиа” гэсэн түлхүүр үгсийг сонголоо:

Твиттер сурталчилгаа

Эцэст нь Tailored Audiences буюу та өөрийн тусгай зорилтот сегментээ сонгон хэрэглэгчдэдээ Твиттерээр дамжуулан мэдээлэл хүргэх боломж бий. Үүний тулд танд танай вэб хуудсанд хандсан хэрэглэгчдийн эсвэл танай байгууллагын хэрэглэгчийн жагсаалт хэрэг болно.  Вэб хуудсанд хандсан хэрэглэгчдийн жагсаалтыг үүсгэхийн тулд Твиттерээс гаргасан тусгай код буюу pixel-г өөрийн вэб хуудасны зохих хэсэгт хуулж байршуулах хэрэгтэй. Харин өөрийн хэрэглэгчдийн жагсаалтыг үүсгэхийн тулд хэрэглэгчдийнхээ утасны дугаар, и-мэйл хаяг эсвэл Твиттер user name-н жагсаалтыг оруулах шаардлагатай болно.

Твиттер сурталчилгаа

Хэрхэн сонгох вэ? Сонирхол, дагагчдаар нь сонголт хийх нь илүү өргөн хүрээний, брэндийн, шинэ хэрэглэгчдэд зориулсан сурталчилгаанд тохиромжтой. Харин түлхүүр, үг эсвэл өөрийн хэрэглэгчдийн жагсаалтаар үүсгэсэн зорилтот сегментийг сонгосон бол шууд худалдан авалт, урамшууллын мэдээлэл илүү үр дүнтэй байх болно.

Алхам 3: Нэмэлт сонголтууд

Нэмэлт боломжууд? Сонирхол, түлхүүр үгээс гадна байршил, ашигладаг төхөөрөмж, хүйс гэх мэт үзүүлэлтийг нэмэлт байдлаар сонгох боломжтой.

Хэрхэн ашиглах вэ? Үр ашигтай сонголтуудын нь тухайн хэрэглэгч ямар төхөөрөмж ашиглан Твиттерт ханддагаас хамааруулан сонголт хийх.

Твиттер сурталчилгаа

Алхам 4: Сурталчилгаа үүсгэх

За одоо сонгосон хэрэглэгчдэдээ яг юу харуулах вэ гэдгээ шийдэх цаг. Өөрийн өмнө нь нийтлэсэн жиргээнээс сонгон сурталчилахаас гадна шинээр жиргээ үүсгэж мөн болно.

Шинээр үүсгэж байгаа тохиолдолд төрлийг нь сонгох шаардлагатай — standard (ердийн жиргээний тань адилаар таны дагагчдад харагдах болно), эсвэл promoted-only (энэ нь зөвхөн төлбөртэй сурталчилгаа хэлбэрээр таны сонгосон зорилтот сегментэд л харагдах болно). Мөн илүү үр дүнтэй болгохын тулд зөвхөн 1 твийт биш харин 3-4 твиит үүсгэн сурталчилгаанд ашиглахыг Твиттерийн зүгээс зөвлөдөг юм билээ.

9

Ингээд таны Твиттер хэрэглэгчдэд зориулсан сурталчилгаа бэлэн боллоо. Гэхдээ танд сануулах нэг чухал зүйл бий. Энэ нь одоогоор ердийн Твиттер хэрэглэгчид Монгол хэл дээрх жиргээгээ сурталчилах боломжгүй байгаа. Гэхдээ дээрх зургаас харахад вэб хуудасны эсвэл видео сурталчилгааныхаа тайлбар текстийг Монголоор оруулах боломж байгааг харж болно.

Танд амжилт хүсье! Мөн Твиттер сурталчилгааны талаарх өөрийн туршлагаас бидэнтэй хуваалцахыг хүсч байна.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ