CREATE ACCOUNT

Бидний тогтмол зохион байгуулдаг СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ сургалтанд бүртгүүлээрэй!

Таны борлуулалтаа өсгөх БОДИТ эхлэл

Сошиал медиа маркетинг органик хүртээмж хэрхэн нэмэгдүүлэх вэ?

/ / БЛОГ, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
Сошиал медиа маркетинг органик хүртээмж

Сүүлийн жилүүдэд байнга уруудаж байгаа Сошиал медиа маркетинг органик хүртээмж буюу Organic Reach цаашид ч үргэлжлэн буурах бололтой. Гэхдээ энэ нь та өөрийн сошиал сувгуудын органик хүртээмжийг өсгөх боломжгүй гэсэн үг биш.

Сошиал медиа маркетинг: Reach буюу хүртээмж өсөх нь таны бэлтгэсэн пост, контент илүү олон хүнд хүрч энэ хэрээрээ шинэ, шинэ хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх боломж бүрдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ удаад бид төлбөртэй сурталчилгаа ашиглахгүйгээр хүртээмжээ нэмэгдүүлэх боломжуудын талаар хүргэж байна.

Сошиал медиа маркетинг органик хүртээмж (reach) гэж юу вэ?

Энгийн үгээр бол таны постыг харсан хүний тоог ХҮРТЭЭМЖ гэж болно. Харин боломжит хүртээмж буюу “potential reach” гэсэн нэр томъёо сонсч байсан байх. Энэ нь таны пост хүрэх боломжтой ялангуяа төлбөртэй сурталчилгаа ашиглан хүрэх боломжит хэрэглэгчдийн тоо.

Жишээ нь таны Твиттер дагагчын тоо 3,000 бол таны жиргээг харах боломжит хүний тоо 3,000 байх боломжтой гэсэн үг.

Сошиал медиад олон олон бизнесийн байгууллагууд нэгдэн хэрэглэгчид хүргэх мэдээллийн тоо хэт их болсноор постоо одоогийнхоо хэрэглэгчдэд хүргэх маш хүнд болж байгаа. Шинэ хэрэглэгчид хүргэнэ гэдэг бол түүнээс ч чанга даваа. Тэгэхээр сүүлийн үед таны нийтлэж буй постын хүртээмж буурсаар байгаа бол дараах аргуудыг туршиж үзэхийг зөвлөж байна.

Хэмж

Үр дүнг хэмжих нь одоо хаана байна, хүрэх зорилго хаана вэ гэдгээ тодорхойлоход хэрэгтэй. Facebook, Twitter өөрийн гэсэн үр дүн хэмжих хэрэгслүүдтэй байдаг. Instagram ч тун удахгүй энэ төрлийн аналитикийн хэрэгсэл гаргахаар төлөвлөж байгаа бололтой. Мөн гуравдагч этгээдийн энэ төрлийн аппликейшнууд ч олон тоогоор бий.

Турш

Ямар ч сошиал медиа постын хувьд 3 үндсэн бүрэлдэхүүн хэсэг бий: Контент буюу агуулга, тайлбар, пост хийж буй хугацаа. Тэгэхээр энэхүү 3 үндсэн бүрэлдэхүүний хамгийн оновчтой хослолыг олох хүртлээ туршилт хий.

  • Өөр өөр цаг хугацаанд пост хий: Танай хэрэглэгчид хэзээ хамгийн идэвхтэй байдгийг мэдэж ав. Үүний тулд аналитикийн үзүүлэлтийг хар, мөн өөр, өөр цагуудад пост хийж тестлэ.
  • Контентын өөр, өөр төрлүүдийг ашигла: VВидео постууд зурагтай харьцуулбал олон хүнд хүрч байгааг анхаар. Өөр, өөр төрлийн постуудын үр дүнг харьцуулж үз. Жишээ нь хэрэглэгчдээсээ асуулт асуух бол дан текст, дараа нь уг асуултаа зурагтай хамт пост хийж үз, тэгээд үр дүнг харьцуулах гэх мэт.
  • Тайлбар текстийн уртыг өөрчил: Тайлбар текстийн хувьд богино, товч тодорхой эсвэл урт тайлбартай гэх мэтээр өөрчлөж турш.
  • Хаштагаа ч мөн өөрчлөж үз: Хаштагаа ч мөн өөрчлөн туршилт хий. Өмнө нь хаштаг ашиглаж байсан бол үр дүнтэй байгаа эсэхийг нь нягтал.

Контентын чанар

Зөвхөн өөрийн нийтлэж буй зураг болон бичлэгийн чанарт анхаарахаас гадна тухайн хэрэглэгчид хэрэгтэй эсэх дээр нь мөн анхаар.

Сошиал медиа үргэлж өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Үүнтэй хамт танай хэрэглэгчид, тэдний сонирхол ч мөн адил. Тиймээс та ч мөн адил үр дүнгээ тогтмол хэмжин, шинэ зүйлсийг туршиж байх шаардлагатай. Шинэ зүйлсийг туршихаас бүү зайлсхий тэр ч байтугай хэрэглэгчдээсээ санал бодлыг нь асуух, тусламж гуйсан ч болно.

ГОЛЛОХ СОШИАЛ МЕДИА СҮЛЖЭЭНД ОРГАНИК ХҮРТЭЭМЖ НЭМЭГДҮҮЛЭХ ЭНГИЙН АРГУУД:

Facebook

Дээр дурьдсанчлан таны Facebook постын хүртээмж буурч байгаа бол пост хийж байгаа цагаа өөрчлөж үзэх хэрэгтэй. Бас нэгэн зүйл нь Facebook хуудасныхаа “preferred audiences” буюу зорилтот хэрэглэгчдээ сонгох боломж.

Preferred audiences: Энэ нь Facebook-т таны сонгосон сонирхолтой ижил сонирхол бүхий хүмүүсийг сонгон таны постуудыг харуулах боломж олгодог. 16 хүртлэх тооны сонирхол сонгох боломжтой байдаг. Энэхүү сонголтыг хийснээр таны нийтлэсэн постын харах хэрэглэгчийг тоог эдгээр сонгосон сонирхолтой хүмүүсээр хязгаарлахгүй харин ч эдгээр хүмүүст хүрэх постуудын тоонд таны постыг оруулж өгдөг.

Сошиал медиа маркетинг органик хүртээмж

Pin Post: Facebook хуудасны пост PIN хийх функцыг ашиглаж болно. Ингэснээр хүмүүсийн анхааралд өртөх шаардлагатай чухал постыг танай хуудасны постуудын хамгийн эхэнд байрлуулж өгдөг.

Facebook постоо өөрийн болон бусад вэб хуудсанд байрлуулж болно: Мөн л хүртээмжийг нэмэгдүүлэх чухал арга.

Twitter

Хэрэв таны жиргээнүүд төдий л олон хүнд хүрч чадахгүй байгаад байгаа бол хамгийн энгийн арга нь зураг ашиглах мөн зөв хаштаг сонгох.

Эдгээрээс гадна Twitter-т илүү олон хүнд хүрэх зорилготой байгаа бол дараахь аргыг туршиж үзээрэй:

Яг одоо болж байгаа хүмүүсийн харилцан ярианд оролцох: Хэрэв танай үйл ажиллагаатай холбоотой сэдвээр хүмүүсийн хооронд идэвхтэй жиргээ ид хийгдэж байгаа бол. Эсвэл танай салбарын томоохон арга хэмжээ явагдаж байгаа бол. Эдгээр сэдвээр ярилцаж буй хүмүүсийн харилцан ярианд оролц. Гарах үр дүн нь таныг гайхшруулах байх шүү.

Хүмүүсийн харилцан яриаг олж ав, retweet хий, like дар, хариу өөрийн саналыг хэл. Уг сэдвээр өөрийн мэдээллүүдийг жиргэ. Жиргээний хүртээмж тань эрс өсөх болно.

Twitter-н өөрийнх нь хэрэгслүүдийг ашигла: Твитийнхээ органик хүртээмжийг нэмэгдүүлэх бас нэг арга нь Twitter-н poll буюу санал асуулга, GIF хөдөлгөөнт зургийн функцыг нь ашиглах.

Twitter-н санал асуулга 5 хүртлэх хариултын сонголт бүхий асуулт асуух боломжыг олгодог. Мөн танд сонирхолтой сэдэв байгаа ч илүү хүртээмжтэй олгохын тулд GIF хөдөлгөөнт зураг нэмэх нь үр дүнтэй байдаг. Twitter-т энэ төрлийн өргөн сонголт бүхий хөдөлгөөнт зургийн сангаас сонголт хийгээрэй.

Pin Tweet: Facebook-тэй ижил Twitter ч мөн адил өөрийн онцгой анхаарах твитийг бүх жиргээнийхээ эхэнд байрлуулах боломж олгодог.

Like our Facebook Page!

Хамтдаа жиргэе!

LinkedIn

ДЭЭШ