fbpx

Рестораны маркетингт фейсбүүк ашиглах нь: 10 хялбар, бодит жишээ

Facebook хэр олон хэрэглэгчидтэй, түүнд маркетингийн боломж цар хүрээ хэр их талаар олон зүйл нуршихгүйгээр энэхүү нийтлэлээ эхэлье. Таны ажилладаг салбар ресторан, зоогийн газар, хүлээн авалтын танхим гэх мэт үйлчилгээний салбарын бизнес бол таны анхаарал хандуулах ёстой Рестораны маркетингт фейсбүүкийг хэрхэн ашиглах талаарх 10 зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

FACEBOOK хэмээх энэхүү олон нийтийн цахим хуудсанд тогтмол ханддаггүй, идэвхтэй пост оруулдаггүй, найз нөхдийнхөө зөвлөгөө, мэдээллийг анхаардаггүй үйлчлүүлэгч олоход ямар ч бизнес эрхлэгчийн хувьд бэрх.

Танай ресторанаар үйлчлүүлэгчид ч мөн адил өдөр бүр хаана үдийн хоол идэх, найз нөхдөө төрсөн өдрөөрөө хаана урих, бүсгүйчүүдийн үдэш ямар коктейл шимэх, аль ресторан цоо шинэ меню гаргасан, хаанахын тохижилт, үйлчилгээ хамгийн шилдэг байсан гэх мэт сэдвээр Facebook-т пост нийтэлж,  санал бодлоо хуваалцаж байдаг.  Яг л энэ харилцан ярианд бизнес эрхлэгч таны өөрийн хувь нэмэр заавал байх ёстой.

Та өөрөө ресторан ажиллуулдаг эсвэл рестораны маркетер хийдэг, энэ талаар сонирхон судалдаг бол энэхүү нийтлэл танд зайлшгүй хэрэг болно гэдэгт итгэлтэй байна .

“Aboutхэсгээ ажиллагаанд оруул

Танд ямар нэгэн байгууллагын дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй боллоо гэж бодоход та тухайн байгууллагын фэйсбүүкт хандах ба “About буюу дэлгэрэнгүй мэдээлэл” хэсэгт хамгийн эхэнд ордог гэдэгт итгэлтэй байна. Танай хэрэглэгчид ч мөн адил энэхүү үйлдлийг хийдэг.

Тийм учраас та энэ хэсэгт рестораныхаа үйл ажиллагаа, бусдаас ялгарах онцлогийнхоо талаар товч танилцуулж, холбоо барих утас, хаяг, цагийн хуваарь, үнэ тариф, меню зэргээ заавал оруулж өгөх хэрэгтэй.

Ковер зургаа ашигла

Ковер зурагныхаа боломжийг бүрэн ашигла. Учир нь танай рестораны хуудсанд шууд хандсан хүмүүст зориулсан сурталчилгааны үнэ төлбөргүй орон зай энд л бий. Та ковер зурган дээрээ амттай сайхан хоол, найзуудтайгаа цагийг сайхан өнгөрөөж буй хүмүүсийн зураг эсвэл танай рестораныг тань бусад ресторанаас ялгаруулдаг үзмэр, тав тухтай орчин ч байж болно. Мөн хоолны цэсээ солих болон шинэ бүтээгдэхүүн гаргах үедээ ковер зургаа заавал солих хэрэгтэй.

Нэрийн хоол, уух зүйлсээ танилцуул

Зөвхөн танай ресторанаас гардаг нэрийн хоол, зууш, коктейл тэр бүгдээ бүгдийг нь танилцуул. Шинэ содон бүхнийг эрэлхийлж байдаг хүмүүст зориулан бартендерийн тань зохиож гаргасан тусгай коктейлыг ч танилцуулах хэрэгтэй. Мөн тэдгээрийг хүмүүсийн танил болсон зоог болоод уух зүйлстэй хослуулан эсвэл харьцуулсан байдлаар пост бэлтгэн оруулаарай.

Хоолны зургаа илүү олон нийтлэ –

Хүн бүр амттай хоолонд дуртай шүү дээ. Тийм учраас танай ресторанаас гарч буй хоолнуудыг хэн ч хараад идэхийг хүсэхээр зургийг нь авч Facebook хуудсандаа постлох хэрэгтэй. Танай рестораны бренд болсон нэрийн хоол эсвэл хэн ч Улаанбаатарын аль нэг ресторанаас ийм хоол гарахгүй дээ гэсэн хоолоо хүртэл танилцуулах хэрэгтэй.

Мөн, зөвхөн хоолныхоо зургуудаар ч танилцуулга видео бэлтгэж болно.

Бонус холбоос:

Урамшуулал зарла

Хуудсанд тань лайк дарсан хэрэглэгч нарт илүү их боломж, хөнгөлөлт олго. Ингэснээр танай хуудасны мэдээлэл бусдад хүрэх боломжийг хэрэглэгчид тань өөрсдөө хэд дахин нэмэгдүүлэх болно. Найзуудыгаа меншион, таг хийхийг санал болго, ингэснээр найзуудыг нь ч мөн рестораныхаа байнгын үйлчлүүлэгч болгох боломж нээгдэнэ.

Онцлох үйл ажиллагааг ашигла

Жишээ нь “Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг маш олон газар нэгэн зэрэг үзүүлж буй бол яагаад хүмүүс зөвхөн танай рестораныг сонгох ёстой шалтгаан өгөх хэрэгтэй. Дэлгэц, тайлбар, орчин, завсарлагааны үеэрх арга хэмжээ, тусгай жорын хоол, найз нөхдийн урамшуулал гээд танай ресторан юугаараа бусдаас ялгарах боломжтой вэ? Түүгээрээ хэрэглэгчдээ татах мэдээлэл бэлтгэн хүргэ!

Онцлох зүйлсээрээ уриалан дууд –

Хэрвээ танай ресторан өвөрмөц шинэлэг тохижилттой, эсвэл онцгой содон зураг, ховор нандин үзмэрүүд гэх мэт онцлох зүйл, сошиалд яриа үүсгэх шинэ меню, үйлчилгээ санал болгодог бол түүнийгээ хэрэглэгчдэдээ харуул. Шинэ содон зүйлс хэрэглэгчдийг татахаас гадна, сошиал сүлжээндээ танай талаар пост хийх сэдэл төрүүлнэ шүү.

Хэрэглэгчдэдээ мэдээлэл өг

Дан өөрийн рестораны тухай ярих нь бас хэт уйтгартай, танайхаас өдөр бүр зөвхөн нэг л хоол гарч буйтай агаар нэгэн тул хэрэглэгчдэдээ хэрэгтэй, тэдэнд мэдлэг олгох, тэдний хайж, эрэлхийлэх мэдээлэл оруулах нь зүйтэй. Тухайн мэдээллээ өөрийн рестораны онцлог, меню, хоол, уух зүйлстэй ч холбох боломжтой.

Chatbot – Автомат хариулагчид ажлаа даатга

Facebook хэрэглэгчидтэй харилцах хамгийн шуурхай, найдвартай суваг бол мессенжер. Тэр тусмаа автомат хариулагч буюу чатбот. Мэдээж автомат хариулагч таны ажлыг 100% бүрэн гүйцэтгэхгүй ч ажлыг тань маш их хөнгөлж өгнө.

Та Facebook хуудасныхаа мессенжерийг автомат хариулагчтай холбож өгсөнөөр үйлчлүүлэгчиддээ рестораны байршил, цагийн хуваарь, меню, үнэ тариф, хөнгөлөлт урамшуулал болоод дотоод орчин, тохижилт, VIP өрөө гэх мэт мэдээллийг цаг алдалгүй өгөхөөс гадна, мөн меню файл хэлбэрээр татаж авах, захиалга хүлээн авах ажлыг ч даалгаж болно.

Түүнчлэн Chatbot зөвхөн автомат хариулагч биш үйлчлүүлэгчидтэйгээ байнга холбоотой байх боломжийг ч олгодог. Шинэ меню, сонирхолтой арга хэмжээ, урамшуулал, хөнгөлөлтийн мэдээллийг ч өмнө нь танайхтай холбогдсон хэрэглэгчдэдээ дахин сануулан мэссэж илгээж ч болно.

Та энд дарж Mongolians’ рестораны chatbot – автомат хариулагчийг туршиж үзээрэй.

Хэрэгтэй холбоос:

Бүүст хийхдээ сурталчилгааны байгаа зөв сонго

Фейсбүүкийн төлбөртэй сурталчилгаа нь олон төрлийн сонголт, өргөн боломжуудыг агуулж байдаг. Тухайлбал, сурталчилгаа хүрэх хэрэглэгчдийн нас, ажил мэргэжил, сонирхол, зан төлөв, оршин байгаа газар тэр ч байтугай төрсөн өдөр нь болох гэж буй хүмүүс, тэдний найзуудыг онилох гэх мэт асар өргөн боломжтой.

Жишээлбэл: 2018.09.15-ны өдөр хот даяар цахилгаан тасрах үед дараах постыг рестораны ойр орчмоос 1км радиуст байсан хүмүүст чиглүүлэн сурталчилгаа хийх боломжтой байсан гэсэн үг. Ингэснээр тухайн өдөр хоолны газар хайж байсан хүмүүст маш хэрэгтэй мэдээлэл болох байсан нь мэдээж.

Эцэст нь Монгол дахь ресторан, зоогийн газрын хамгийн том хайлтын системтэй хамтарч ажилла –

Рестораны маркетингт Фейсбүүк маш чухал хэдий ч яг хэрэгцээ гарсан тохиолдолд хүмүүс хаана ханддаг вэ гэдгийг анхаар. Хүлээн авалт, хурим, найр, шинэ жил, төрсөн өдөр гээд томоохон, өндөр үнийн дүн бүхий арга хэмжээний хувьд хэрэглэгчид эртнээс судалгаа, харьцуулалт хийсний дараа сонголт хийдэг.

Уг судалгааны хамгийн эхний талбар нь Монгол дахь ресторан, зоогийн газрын нэгдсэн хайлтын систем huree.mn байх магадлал өндөр.

Их хотын хөтөч - Хүрээ.мн

Их хотын хөтөч – Хүрээ.мн: Та баяр ёслол тэмдэглэх газар, амралтын газар, зочид буудал зэргийг хайж цаг алдах хэрэггүй боллоо.

Шинэ жилийн хүлээн авалт, хурим, төрсөн өдөр гэх мэт арга хэмжээнд зориулан рестораны захиалга өгөхөөр хайж байгаа хүмүүсийн хувьд huree.mn хамгийн чухал сонголтын нэг. Тэгээд ч хүрээ.мн-н хамт олон рестораны бизнес эрхлэгчдэд зориулсан хамтын ажиллагааны өргөн боломжийг санал болгодог юм билээ.

Тэдний амлаж буйгаар Хүрээ.мн нь зөвхөн вэб дээр мэдээлэл байршуулах, сурталчлах биш үйлчилгээний газрууд дангаараа хийж чадахгүй бусад олон боломжуудыг санал болгодог юм байна:

  • Захиалга оруулах , үйлчилгээний газрын орлого нэмэгдүүлэх урт хугацааны стратеги төлөвлөлт;
  • Вэб сурталчилгаа, онлайн захиалга;
  • Хайлт, нэмэлт боломжууд;
  • Зөвлөгөө, сургалт;
https://www.icompany.mn/template/view/U988O994
TOP