fbpx

СОШИАЛ МЕДИА АШИГЛАН ӨРСӨЛДӨГЧИЙН СУДАЛГАА ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

ӨРСӨЛДӨГЧИЙН СУДАЛГАА: Өрсөлдөгчид чинь сошиал медиаг маркетингтаа хэр үр дүнтэй ашиглаж байна? Өрсөлдөгчдийнхөө авч хэрэгжүүлдэг ямар арга хэмжээ, аль контент олон хүнд хүрч, амжилттай байгаа талаар байнга олж мэдэж байхыг хүсч байна уу?

Мэдээж иймэрхүү мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч, ашиглах нь танай байгууллагын сошиал медиа маркетингийн үйл ажиллагаанд тус болох нь мэдээж. Энэ удаад Facebook, Twitter ашиглан өрсөлдөгчид чинь юу хийж байгаа талаар болон хэрэглэгчдийнх нь зан төлөвийг судлах, мэдээлэл цуглуулах аргыг та бүхэнд хүргэж байна.

1. Танайхыг ч, өрсөлдөгчдийг ч тань дагадаг хэрэглэгчдийн нийтлэг сонирхлыг таньж мэд

Фейсбүүкийн Graph Search хэмээх хайлтын хэрэгслийг ашиглах нь бусад өрсөлдөгчийнхөө үйл ажиллагааг тандах, ямар контентууд нь амжилттай байгааг мэдэх гайхалтай хэрэгсэл болдог. Үүнийг ашиглан маш хэрэгтэй мэдээлэл олж авах нэг арга нь өөрийн эсвэл өрсөлдөгчийн Facebook хуудсыг дагадаг хүмүүсийн сонирхлыг (Interests) мэдэж авах. [inlinetweet prefix=”” tweeter=”” suffix=”null”]Жишээ нь ямар нэг байгууллагын хуудасны дагагчдын юу сонирхдогийг мэдэж авахыг хүсвэл[/inlinetweet] “interests liked by people who like Nathouse Marketing Agency” гэсэн хайлтыг хийж болно.

Энэ нь [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]танай хэрэглэгчдийн сонирхлыг ямар мэдээлэл илүү татах вэ? гэдэг асуултын хариултыг танд өгнө.[/inlinetweet]

Мөн тодорхой Facebook хуудсыг LIKE хийсэн хүмүүс ямар группт нэгдсэн талаарх мэдээллийг хайж мэдэж авч болно. Жишээ нь “groups joined by people who like Skytel Official.”

Энэ мэдээллийг ашиглан тухайн хэрэглэгчдэд хүргэх мэдээллээ тэдний нэгдсэн группт нийтлэх замаар хүргэх боломжтой. Ялангуяа контент маркетингийн үйл ажиллагааг энэ аргыг ашиглан идэвхжүүлэх нь үр дүнтэй. Группын харилцан ярианд оролцон, өөрийн шийдлийг гарган танилцуулах хэлбэрээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгох боломжтой. Гэхдээ группт сурталчилгааны материал нийтлэх нь хамгийн буруу шийдэл.

Graph Search-н хувьд өөрийн болон өрсөлдөгчийн брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар хэрэглэгчдийн санал сэтгэгдлийг тандах боломж бас бий. Үүний тулд “Post Search” функцыг ашиглан тодорхой түлхүүр үгээр хайлт хийх боломжтой.
Энэ бүх мэдээллийг өөрийн зорилтот зах зээлийг тодорхойлох, өрсөлдөгчийн хэрэглэгчдийг таньж мэдэх, тэдний зан төлөвийг мэдэх, тэдэнд зориулсан мэдээлэл бэлтгэх, хүргэх ажилд ашиглах боломжтой.

2: ӨРСӨЛДӨГЧИЙН СУДАЛГАА: Facebook дэх үйл ажиллагааг харьцуулах

Жишээ нь “Fanpage Karma” хэмээх вэб хуудас бусад байгууллагын Facebook болон бусад сошиал медиа сүлжээн дэх үйл ажиллагааг хянах, судлах боломжыг гаргаж өгдөг. Эднийх үнэтэй болон үнэгүй хувилбарыг санал болгодог. Үнэгүйг нь туршиж үзэхийг хүсвэл та мэдээллийг нь олж авахыг хүссэн Facebook хуудасныхаа нэрийг оруулаад “Get Free Insights” товчыг дарахад л хангалттай.

Үр дүн нь хэд хэдэн үзүүлэлтээр гарч ирдэг. Тухайн хуудас [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]өдөрт хэдэн удаа пост хийдэг гэсэн мэдээлэл[/inlinetweet] болон уг хуудасны тухайн өдрийн оролцоог ч харж болно. Доорх жишээнд Баасан гараг хамгийн идэвхтэй өдөр байж болох мэдээллийг харуулж байна.

4444

Дараагийнх нь цагууд. Өдрийн аль цагт хамгийн өндөр оролцоог бий болгож байна гэдгийг харж болно. Жишээ хуудасны хувьд Лхагва, Баасан гарагийн үдээс өмнөх постууд хамгийн өндөр оролцоог бий болгож чаддагийг харж болно.

5555

“Content” хэсэгт тухайн хуудасны [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]админ ямар “hashtag” хамгийн идэвхтэй ашигладаг, ямар үг, сэдэв голлон постууддаа хэрэглэдэг талаарх мэдээлэл харагдах болно.[/inlinetweet] Тухайн үгийн харагдах хэмжээ нь хэр их идэвхтэй хэрэглэгддэг талаарх мэдээллийг харуулна.

6666

Мөн доорх хүснэгтээс та [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]тухайн хуудасны дагагчдын хэдэн хувь нь хэзээ онлайн байдаг талаарх мэдээллийг харж болно[/inlinetweet]. Энэ нь танай өрсөлдөгчийн хэрэглэгчид хэзээ Facebook идэвхтэй хэрэглэдэгийг мэдэж авах ингэснээр тэдэнд зориулсан мэдээллээ хэзээ постлож байхаа төлөвлөх боломж гаргах болно.

9999

3: Twitter: дагагчдын судалгаа

Twitonomy” танай өрсөлдөгчийн хувьд ямар контент, жиргээ илүү үр дүнтэй байгаа талаарх мэдээллийг харуулна. Мөн энэхүү сайтыг ашиглан та бусад жиргээчдийн дагагчдын юу сонирхдогийг ч мэдэх боломжтой.

Бүртгүүлсний дараа “Analyze a Twitter Profile” хэсгийн доор байрлах хайлтын нүдэнд өөрийн сонирхож байгаа “Profile name”-аа оруулан “Enter” дарахад хангалттай.

Үр дүнгийн хэсэгт тухайн [inlinetweet prefix=”null” tweeter=”null” suffix=”null”]жиргээчийн талаарх ерөнхий мэдээлэл, хэнтэй илүү харьцдагийг нь, ямар “hashtag” хэрэглэгдэгийг нь, аль нь илүү үр дүнтэй байдагийг нь олж аваарай[/inlinetweet].

11

“Twitonomy”-н бас нэгэн хэрэгтэй функц нь доорх зурагт үзүүлсэнтэй адилаар хамгийн идэвхтэй хэрэглэгчдийг нь онцлож мэдэх.

13

#Users most retweeted”, “Users most replied to” болон “Users most mentioned” гэсэн бүлгээр ангилан, хамгийн идэвхтэй хэрэглэгчдийг харж болох бөгөөд энэ нь тухайн жиргээчийн байнгын харьцдаг хэрэглэгчид юм. Эдгээрээс хамгийн олон дагагчтай жиргээчдийг тодруулан, тэдэнд хандсан контент бэлтгэснээр өөрийн жиргээг ч мөн адил цааш нь олон хүнд хүргэх магадлалтай юм.

PERSONA: Худалдан авагчынхаа дүр зургийг гаргах

Та өөрийн салбар дахь гол тоглогчид, өрсөлдөгчдийнхөө талаар мэдээлэл цуглуулсан бол энэ мэдээллээ ашиглан зорилтот хэрэглэгчийнхээ дүр зургийг гаргаж ав.

Хамгийн эхний хийх ажил бүх цуглуулсан мэдээллээ нэг дор нэг хүснэгтэд оруул. Энэ мэдээллээсээ тодорхой нийтлэг хэв маягийг олж тогтоо. Эдгээр хүмүүст боловсролын түвшин, сонирхол, хобби, үйлчлүүлдэг үйлчилгээний газар гэх мэт нийтлэг зүйлс байна уу? Нийтлэг үзүүлэлтүүдээр нь зорилтот хэрэглэгчийнхээ дүр зургийг бүрдүүл. Жишээ нь нийтлэг үзүүлэлтүүдийг харьцуулж үзсэнээр тодорхой насны бүлгийн, тодорхой боловсролыг түвшинтэй, сонирхол, үйлчлүүлдэг газар нь ижил хэрэглэгчийн бүлэг бий болгох боломжтой.

Ийм байдлаар өөрийн зорилтот сегментийн хэрэглэгчийн дүр төрхийг гаргах нь таны маркетингийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр болно. Энэхүү хэрэглэгчийн дүр зургаа дараах байдлаар ашиглах боломжтой:

  • Дараа дараагийн сурталчилгааны кампанит ажлуудаа энэхүү хэрэглэгчдэд чиглүүл. Бүхий л сошиал медиа сүлжээнд зорилтот хэрэглэгчдийг сонгон сурталчилгаа хүргэх боломж, сонголт бий, түүнийг нь ашигла.
  • Түүнчлэн ирээдүйн хэрэглэгчдээ тодорхойлж, тэдэн зориулсан шийдэл гарга. Тэдний хэрэгцээ тодруул, түүнд нь зориулсан шийдэл гарга. Өрсөлдөгчдийн тань юу нь хэрэглэгчдээ бухимдуулж байгааг олж мэд. Тэр асуудлыг нь шийд, гэхдээ шууд бүтээгдэхүүнээ зарах гэсний хэрэггүй.

Төгсгөл

Ирээдүйн хэрэглэгчдийнхээ анхаарлыг татахын тулд танай маркетингийн кампанит ажил бусад өрсөлдөгчдийнхөөсөө онцгой ялгарч байх ёстойгоос гадна хэрэглэгчдээ таньж мэдээд тэдэнд татгалзахын аргагүй санал тавьж байх ёстой. Түүнчлэн өрсөлдөгчийнхөө судалгааг улирал эсвэл хагас жил тутамд хийж заншаарай. Мэдээж цаг орох ажил, гэхдээ үр дүн нь үнэлэхийн аргагүй шүү.

Мөн та өрсөлдөгчийн судалгаагаа хэрхэн хийдэг вэ? Ялангуяа сошиал медиа ашиглан? Энэ талаараа бидэнтэй бас санал бодол, туршлагаасаа хуваалцаарай.

Танд сошиал медиа маркетингийн талаарх асуулт байгаа бол манай Facebook хуудасны энэхүү нийтлэлтэй холбоотой пост дээр коммент хэлбэрээр үлдээгээрэй. Бид мэдэх зүйлээ хариулахад хэзээд бэлэн байх болно.

TOP