fbpx

Nathouse Marketing

  • НҮҮР
  • МАРКЕТИНГИЙН НИЙТЛЭЛҮҮД
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
    • ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
    • ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
    • GOOGLE ADS
    • КОНТЕНТ МАРКЕТИНГ
    • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
    • МЭДЭЭ
    • ХЭРЭГТЭЙ
  • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ СУРГАЛТ
    • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
    • СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ ОНЛАЙН СУРГАЛТ
  • ЧАТБОТЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?
  • АЖЛЫН БАЙР
Baatarchuluun Chagnaadorj
1/21 / Published in БЛОГ, МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА, СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ

Инстаграм дагагчдаа өсгөх 14 үр дүнтэй арга

Бизнесийн байгууллагуудад зориулсан шинэ боломжууд Инстаграмын зүгээс зарлагдах бүрд дагагчдын тоо нэмж, хүртээмжээ өсгөхөд сошиал маркетерүүд бид түлхүү анхаарах шаардлагатай болдог. Учир нь дагагчид нэмэгдсэнээр үүнийг дагаад хэрэглэгчдийн хандалт өсч, борлуулалт нэмэгдэн, цаашлаад шинэ трендтэй хөл нийлүүлэн алхах боломж нэмэгддэг. Дараах статистикаас харахад Инстаграмын хувьд аль хэдийн бидний зайлшгүй ашиглах сошиал сувагт багтах болжээ.

  1. Инстаграмын сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо аль хэдийнэ 1 тэрбум давсан.
  2. Хэрэглэгч Инстаграмд хандах бүртээ дунджаар 30 минут зарцуулдаг.
  3. Хэрэглэгчдийн 50% нь Инстаграм Bio дахь веб сайтаар заавал зочилдог.
  4. Хэрэглэгчдийн 81% нь бүтээгдэхүүн, үйлчилгээ авахын өмнө Инстаграмаас хайлт хийдэг.
  5. Өдөр бүр 500,000 стори Инстаграмд хийгддэг гэх мэт. Энэхүү статистикүүд цаг, минут, секунд тутамд өссөөр буйг мартаж болохгүй.

Энэхүү нийтлэлд Инстаграм дагагч өсгөх 14 аргын талаар бэлтгэн хүргэсэн тул та өөрийн Инстаграм бизнес хуудсанд туршиж үзэхийн зэрэгцээ танд ч мөн үр дүнтэй арга байгаа бол бидэнтэй заавал хуваалцаарай. Ингээд бодит жишээнүүдийн хамт дараах аргуудтай танилцацгаая! 😊 Энд дурьдагдсан ихэнх аргуудын хувьд Facebook маркетингтаа ч ашиглах боломжтойг анхаараарай.

#1: Instagram Reels хийх

Хэрэв та хараахан Instagram Reels ашиглаж эхлээгүй бол ёстой л “Хүүе! Яараарайййй!” гэж хэлье дээ. Учир нь танайхыг дагах, танайхыг сонгох гол шалтгаан бол контент байдаг. 😅

Ялангуяа Инстаграм дээрх богино видео контент нь танайхыг дагасан, дагаагүй шинэ үзэгчдэд хүрдэг тул илүү сонирхолтой, илүү бүтээлч хийж чадвал та ялалт байгуулах боломжтой.

Амжилттай Reels хийх зөвлөмж 💡

  1. Reels-н caption буюу тайлбар текстэд аль болох танай салбарын хэрэглэгчдэд хүрэх #ХАШТАГ-ыг оруулах;
  2. Тренд болж байгаа ая, хөгжмийг оруулах;
  3. Дахин үзэлтийг дэмжихийн тулд богино бас хурдан байлгах;
  4. Дуугүй үзсэн ч ойлгохоор байхын тулд дэлгэц дээр текст тайлбар гарч ирдэг байх;
  5. Чанартай байх /Дуу, дүрс, гэрэлтүүлэг/ гэх мэт;

Инстаграм Reels амжилттай бүтээх 5 санаа

Нэг. Үнэнээ хэл. Хэрэглэгчдэд хандахдаа найздаа хандаж буй мэт ойр бай. Сайн ба мууг үнэнээр нь хэл. Инстаграм VS Бодит байдал гэсэн сэдвээр хөнгөхөн хошигнол хийж, үнэнг харуул. Энэ нь илүү итгэл төрүүлэхүйц байх бөгөөд шинэ хэрэглэгчдэдийг татах болно.

Хоёр. Өмнө ба Дарааг харуул. Богино хугацаанд хүмүүс өөрчлөлтийн гайхамшгийг харах дуртай байдаг! Ялангуяа тэр өөрчлөлтийг танай хамт олон, танай бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгосон гэвэл тэд эргэлзэхгүйгээр FOLLOW дарах байх шүү. 🤘

Гурав. Зөвлөгөө өгөх. Аливаа зүйлийг хялбар гүйцэтгэх боломжтойг сануул. Өөр платформ дээр хийсэн ч байж болно. Гол нь Reels рүүгээ Upload хийгээрэй. 🤭

View this post on Instagram

A post shared by Chris I LifestylePhotographer (@christintheilig)

Дөрөв. Трендээ дага. Tik Tok -ын трендүүдээс санаа авсан ч болно. Трендийн давуу тал бол шинэ бөгөөд их хандалттай байдаг.

View this post on Instagram

A post shared by CHRISTOPHER 🌱 (@plantkween)

Тав. Хөгжилтэй, ойлгомжтой. Богино бай.

View this post on Instagram

A post shared by Social Media Marketing (@socialmediamarketing_mongolia)

Дээрх санаануудаас өөр тоочоод байвал олон санаа бий. Жишээ нь, How to буюу юмыг хэрхэн хийхийг заасан Reels эсвэл A Day in the Life нэг бүтэн өдрөө хуваалцсан Reels, FAQ буюу түгээмэл асуултад хариулсан Reels гэх мэт. Танд ч бас санаа бий бол бидэнтэй заавал хуваалцаарай. 😊

#2: Хайлтад өртөхүйц постын тайлбар текст буюу caption бичих

Инстаграм постыг хайлтад өртөхүйц байлгах нь дагагч өсгөх үндсэн аргуудын нэг. Үүнд тайлбар текст зайлшгүй багтах тул дараах байдлаар хэрэгжүүлээд үзээрэй.

  • Танай салбарын хэрэглэгчид голдуу ямар түлхүүр үг ашиглан хайлт хийхийг тооцож аль болох тэдгээр түлхүүр үгийг ашиглаж тайлбар бичих;
  • Уншихад илүү хялбар, ойлгомжтой байхад анхаарч урт текстийн дунд зай авч, эможи ашиглах;
  • Бэлэн болсон текстийг өөрт сонсогдохуйц унших нь текстийн агуулга, дараалал, ашигласан үг хэллэг зохицож байгаа шалгах хамгийн хялбар арга шүү;
  • Гар утаснаас илүү Business Suite ашиглан постын тайлбараа бэлтгэн оруулах. Энэ нь илүү олон сонголт өгдөг гэх мэт.

#3: Сэтгэгдэл төрүүлэхүйц профайлын өнгө төрх

Хамгийн анх танайхаар зочлоход хэрэглэгчдийн сэтгэгдэл маш чухал. Үүнийг амжилттай хэрэгжүүлэх эсэх нь сайн төлөвлөлтөөс шалтгаалдаг. Пост бэлтгэхдээ Instagtram Feeds-н 3 эгнээд тохирохоор бэлтгэж, төлөвлөөрэй.

#4: #ХАШТАГ -д анхаарлаа хандуулах

Instagram #hashtags нь алгоритмд өртөх №1 хүчин зүйл болдог. Учир нь Инстаграм Feed-н 18 сая гаруй постод хийсэн судалгаанаас үзэхэд хаштаг 1-с 30 болж өсөхөд, хүртээмж нь 11%-аас 24%-35% хүртэл өссөн байна. Мөн 20,000 дагагчтай аккаунтын хувьд хаштагийн тусламжтайгаар энгийн постын хүртээмж нь 2200-аар нэмэгдсэн байна. Тиймээс та заавал өөрийн бизнест зориулан ХАШТАГ-ын жагсаалт тусгайлан гаргаарай.

#5: Инстаграм Giveaway зохион байгуулах

Маш богино хугацаанд дагагчаа өсгөхийг хүсвэл Инстаграм giveaway буюу урамшуулал зарлах нь зүйтэй. Ингэхэдээ👇👇👇

  • Коммент хэсэгт найзаа ТАГ хийх
  • Instagram Stories-т шэйр, меншион хийх
  • Таны Инстаграм аккаунтыг хэрэглэгч заавал дагах гэх мэт зорилгод тань хүрэхэд туслах шаардлагуудыг жагсаасан эсэхээ шалгаарай.
View this post on Instagram

A post shared by favehotel Hyper Square Bandung (@favehypersquare)

#6: Брэндүүд болон салбарын нөлөөлөгчидтэй хамтрах

Хамтрах боломжтой брэндүүд болон зорилтот хэрэглэгчидтэй тань хамгийн ойр харилцдаг нөлөөлөгчид дагагч өсгөхөд тун үр дүнтэй байдаг. Заавал асар олон дагагчтай байх ч албагүй. Энгийн бөгөөд үр дүнтэй хамтын ажиллагаа хэрэгтэй.

Жишээ нь, гоо сайхны салбарт жижиглэнгийн худалдаа эрхлэгч SpaceNK нь тансаг зэрэглэлийн амралтын газартай хамтран ажиллаж, хэрэглэгчдэдээ онцгой боломжийг санал болгосон байна.

View this post on Instagram

A post shared by Space NK apothecary (@spacenk)

Харин нөлөөлөгчдийн хувьд дараах 4 төрөл байдаг.

  • Nano Influencers: 1k-10k;
  • Micro Influencers: 10k-100k;
  • Macro Influencers: 100,000 – 1 сая;
  • Mega Influencers: 1 сая + гэх мэт.

Зарим тохиолдолд макро нөлөөлөгчөөс илүү Микро болон Нано нөлөөлөгчид илүү үр дүнтэй. Учир нь арай цөөн дагагчтай хэдий ч хэрэглэгчидтэйгээ илүү сайн харилцаа тогтоосон байдаг байх нь ээ. Бас үнэ нь хямд.

Нөлөөлөгч сонгох 6 зөвлөмж:

  • Бусад брэндтэй хэрхэн хамтран ажиллаж байсан туршлагыг нь судлах;
  • Танай зорилтот хэрэглэгчидтэй харилцаа холбоо тогтоодог эсэхийг харах;
  • Подкаст, блог, эвент зэрэг бүтээдэг контентийг нь үзэх;
  • Салбартай хамааралтай #ХАШТАГ хийдэг эсэхийг хянах;
  • Таны төсөвт таарах үнийн саналтай эсэхийг лавлах;
  • Гүйцэтгэл үр дүн хэрхэн явагдахыг тохирох гэх мэт. Танд амжилт хүсье!
View this post on Instagram

A post shared by Space NK apothecary (@spacenk)

#7: Шэйр хийгдэхүйц контент бүтээх (meme ч бас)

Шинэ хэрэглэгчдэд хүрэхэд шэйр хийгдэхүйц контент маш үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл, УХААНТАЙ, ХӨӨРХӨН, ХӨГЖИЛТЭЙ БАЙ гэсэн үг. Үүнд, урам зориг өгөх ишлэлүүд, мэдээлэл өгсөн карусел постууд, тренд дагасан меме гэх мэт төрлийн контентууд багтдаг. Туршаад үзэхэд алзахгүй л болов уу. Харин Meme хийх гэж байгаа бол өөрийн брэнд болон хөгжилтэй байдлын тэнцвэрийг олох нарийн мэдрэмж шаарддаг байх нь ээ.

View this post on Instagram

A post shared by Lemon Press 🍋 (@lemonpress.mn)

#8: Үнэ цэнтэй байх

Өөрийн гэсэн өнгө төрх, хэв маягтай байх! Facebook page-д анх ороход ковер зураг болон профайл хамгийн түрүүнд угтдаг бол Инстаграмын хувьд шууд Instagram Grid буюу нэг ёсондоо newsfeed нь харагддаг.

Контент бүтээгч Christina Galbato зөвлөхдөө сошиал медиад мэдээлэл хүргэх, хэлэлцүүлэг өрнүүлэхэд чиглэсэн 3-5 үндсэн төрлийн контент байхад хангалттай гэж үзжээ. Ингэснээр хэт өөр сэдвээр биш харин тодорхой сэдвээр дагнан зорилгодоо хүрч чаддаг байна.

#9: Бусад сувагтаа Инстаграм хуудсаа сурталчилах

Хэрэв та Instagram дагагчаа өсгөх нэмэлт арга хайж байгаа бол Инстаграмаас бусад сувагт Инстаграм хуудсаа сурталчилахыг туршиж үзээрэй. Жишээ нь, TikTok. Учир нь TikTok-оос Instagram руу шууд үсрэх боломжтой. Мөн вэбсайт, имэйл мэдээллийн товхимол, подкаст эсвэл өөр сошиал платформд Инстаграм аккаунтын холбоосоо заавал оруулж байгаарай.

#10: Инстаграм challenge зохион байгуулах

Instagram challenges маш түгээмэл контентийн нэг. Яг одоо бол Instagram Reels дээр түлхүү явагдаж байна. Өөрийгөө өөрчлөх, амьдралын хэв маягаа шинэчлэх гэх мэт сэдэв зонхилдог. Тиймээс аль болох оролцоог хялбар байлгаж, брэндтэйгээ холбохын тулд #hashtag үүсгэж, хүмүүс ямар төрлийн challenge-д оролцоход таатай байх талаар бодож үзээрэй.

View this post on Instagram

A post shared by @f45_training_17_mile_rocks

11: User-generated content (UGC) буюу хэрэглэгчдийн үүсгэсэн контент нэмэх

Хэрэглэгчийн үүсгэсэн контентыг (UGC) аль болох хуваалцах, шэйр хийхийг урамшуулах нь брэндийн талаарх олон нийтийн танигдалтыг нэмэгдүүлэх, Instagram дагагч өсгөхөд нөлөөлдөг.

Сүйт бүсгүйн даашинз урладаг Birdy Grey компани хэрэглэгчид нь зураг нийтлэх бүрд #birdyinthewild ХАШТАГ хийлгэжээ. Үр дүнд нь хэрэглэгчдийн нийтэлсэн зургийг харсан хүн бүр Birdy Grey Instagram хаягийг олоход хялбар байдаг.

View this post on Instagram

A post shared by BIRDY GREY 🐥 (@birdygrey)

#12: Боломжит бүх хэрэглэгчдэдээ зориулсан контент бүтээх

Дэлхий дээр 430 сая гаруй хүн сонсголын бэрхшээлтэй байдаг бол дор хаяж 2.2 тэрбум хүн харааны бэрхшээлтэй байдаг. Тиймээс танай хэрэглэгч хэдий мөн ч бэлтгэсэн контент тань тэдэнд хүрч чадахгүй байх магадлалтай. Тиймээс дараах 4 зөвлөмжийг хэрэгжүүлж контентоо бэлтгэх нь зүйтэй.

  • Instagram Videos, Stories ба Reels нийтлэх гэж байгаа бол дуугүй үзсэн ч ойлгохоор хадмал тексттэй оруулаарай.
  • Инстаграм пост бүрийнхээ тайлбарыг өөрийн гараар найруулан уншихад ойлгомжтойгоор бичээрэй.
  • Стори видеоны үед харагдах байдал бүрийг үг яриагаар илэрхийлээрэй.
  • Instagram hashtag дээр үг бүрийг томоор бичээрэй. Энэ нь уншигчдад шууд уншихад тусалдаг.

Зөвлөгөө: Instagram-ын зүгээс саяхан 16 орны хэл дээр автомат хадмал текстийн тохиргоо оруулсан. Үүнийг Stories дээр болон IGTV-д хэрэгжүүлбэл гадаадын хэрэглэгчид ч таны контентийг ойлгох болно.

#13: Контент тогтмол байх

Чанартай, үр дүнтэй байхад тогтмол байх нь бас хамаардаг шүү. 7 хоног бараг контент нийтлээгүй мөртлөө дараа 7 хоногт нь олон тоогоор нийтлэх нь хүртээмжид сайнаар нөлөөлөхгүй л болов уу. Тиймээс Business Suite ашиглан Instagram зориулж бэлтгэсэн контентуудаа нэг бүрчлэн төлөвлөөрэй.

Мөн бидний бэлтгэсэн контент төлөвлөгөө хэрхэн хийх талаарх нийтлэл, төлөвлөгөөний бэлэн загвартай эндээс танилцаарай.

#14: Био хэсэгт брэндийг тань илэрхийлэх түлхүүр үгс нэмэх

Инстаграмын мэргэжилтэн Элиз Дарма зөвлөхдөө “Танайх ямар салбар болох, хэнд чиглэсэн, ямар асуудал шийдэхийг санал болгодог эсэх талаар сайтар бодоорой.” гэсэн байдаг. Зөвхөн Bio хэсэг дэх түлхүүр үгээс гадна User name хүртэл хайлтад №1 чухал үүрэг гүйцэтгэдэг тул салбарынхаа хамгийн чухал үг хэллэгийг сонгохыг зөвлөж байна.

Эцэст нь хэлэхэд!

Инстаграм дагагч өсгөх нь хэцүү даваа мэт боловч оновчтой арга хэрэгслүүд хэрэгжүүлбэл амжилтад хүрэх нь гарцаагүй. Энэ нь зөвхөн тооны тухай ойлголт биш гэдгийг санаарай. Цаашид таны органик хүртээмж, амжилттай борлуулалтын нэмэгдүүлэх СҮПЕР ҮР ДҮН байх болно.

View this post on Instagram

A post shared by Social Media Marketing (@socialmediamarketing_mongolia)

Дээрх аргуудыг туршиж үзснээр өөрийн Инстаграм хуудсаа 10К давуулж чадсан. Та ч мөн манай хуудсыг дагаж, танд туслах өдөр тутмын сошиал маркетингийн мэдээ, мэдээллүүдийг аваарай. Амжилт хүсье! 😊

Хайлт

Маркетингийн ном

Маркетингийн ном

Шинэ

  • Global Digital 2024: Маркетерүүдийн мэдэх ёстой статистик үзүүлэлтүүд

  • Яагаад жижиг дунд бизнест CRM зайлшгүй хэрэгтэй вэ? 

  • Боловсролын байгууллагуудад зориулсан Bitrix24 CRM

  • Facebook маркетингийн төлөвлөгөө: 2025 он татаж авах

  • Фэйсбүүк хаягаа хакеруудаас хэрхэн хамгаалах вэ? Заавал хийх 10 алхам.

  • Facebook Page шинэ хувилбар

    Facebook Page шинэ хувилбар: Таны мэдэх ёстой зүйлс

  • Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа

  • Маркетерүүдэд зориулсан 54 ҮНЭГҮЙ онлайн сургалт

  • Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

  • Facebook, Instagram пост бэлтгэх үед анхаарах зургийн хэмжээ, харьцаа – 2023 (загвар PSD файл татаж авахаар)

  • Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад - 2022

    Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд: Facebook, Instagram болон бусад – 2023

  • Комментоос худалдан авагч бий болгох нь /Facebook Page & Instagram Business Account/

  • Контент маркетинг гэж юу вэ? Маркетерүүдийн мэдэх ёстой ЗҮЙЛС

    Контент маркетинг гэж юу вэ?

  • Facebook Ads сурталчилгаа алдаа

    Фэйсбүүк сурталчилгаа хийх үед гаргадаг нийтлэг 9 алдаа

  • Facebook, Instagram Stories Ads буюу стори сурталчилгаа үүсгэх нь

  • Контент маркетинг борлуулалтанд хэрхэн туслах вэ?

  • Хэрэглэгчийн туслах – Instagram Direct Message тохируулах нь

  • Сошиал пост бэлтгэхэд туслах шилдэг 5 апп

  • Tik Tok-ийг маркетингдаа ашиглах нь! YESSS!

  • Instagram Reels-ийг маркетингдаа ашиглах нь

  • Инстаграм маркетингийн төлөвлөгөө 2022

  • E-Mongolia Facebook хуудсанд юу тохиолдсон бэ? Яг ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  • Start Up бизнест зориулсан хялбар автоматжуулалт үүсгэх нь

  • Facebook, Instagram LIVE контент амжилттай хийх нь

  • Facebook Group-ийг маркетингт үр дүнтэй ашиглах нь

  • Маркетингийн автоматжуулалтын шилдэг 6 тренд

  • Instagram-н захирал 2022 оны анхаарал хандуулах гол талбаруудаа зарлалаа!

  • 2022 оны Сошиал медиа маркетингийн тренд: Twitter, Instagram, TikTok, LinkedIn

  • Facebook-с 2022 онд МАРКЕТЕРҮҮД юу хүлээж байгаа вэ?

  • Инстаграм маркетингийн шилдэг 4 тренд: 2022

Холбоосууд

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

Маркетингийн цахим ном

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

Дэлгэрэнгүйг эндээс

ХЭРЭГТЭЙ ХОЛБООС

  • >FACEBOOK МАРКЕТИНГ
  • >INSTAGRAM МАРКЕТИНГ
  • >СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
  • >ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
  • >КОНТЕНТ МАРКЕТИНГ
  • >ХАРИЛЦААНЫ МАРКЕТИНГ-ЧАТБОТ
  • >YOUTUBE MARKETING
  • >МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА
  • >МАРКЕТИНГИЙН ЦАХИМ НОМ
  • >МЭДЭЭ

БИДНИЙ ТУХАЙ

  • >МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
  • >ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ
  • >ОНЛАЙН СУРГАЛТ
  • >ПОДКАСТ
  • >SocialMediaThursday FACEBOOK LIVE
  • >АЖЛЫН БАЙР

ХОЛБОО БАРИХ

Утас: 7676-7777
Email: info@nathouse.mn
Хаяг: #31 тоот, Arizona Center, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар

© 2016 All rights reserved. Nathouse Marketing.

TOP