Вэб хуудсаа хайлтын системд дээгүүр байршуулах нь (IT-н өндөр мэдлэггүйгээр)
Онлайн контентоо идэвхжүүлэх, тархаах, олон хүнд хүргэх нь богино хугацаанд дараах давуу талуудтай байдаг. Үүнд:
- Одоогийн болон шинэ хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх;
- Сошиал медиа хүртээмж, идэвхжүүлэлт;
- Вэб хуудасны хандалт нэмэгдэх гэх мэт.
Түүнээс гадна урт хугацаанд энэ нь мөн танай вэб хуудасны хайлтын системийн оновчлолд өөрөөр хэлбэл вэб хуудсаа хайлтын үр дүнд дээгүүр байршилд гарч ирэхэд тун чухал үүрэг гүйцэтгэдэгийг та мэдэх үү?
Танай вэб хуудас хүмүүс хайхад хайлтын илэрцэд дээгүүр гардаг байхын тулд тухайн линк рүү хандсан хандалт өндөр байх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл танай вэб дээр нийтэлсэн мэдээллийн линк дээр хэн ч дарж хандахгүй бол хайлтын системд өртөхгүй гэсэн үг. Энэ тохиолдолд “хайлтын системийн оновчлол (SEO)”-ын хамгийн шилдэг аргууд ч тус болохгүй. Тиймээс л өөрийн бэлтгэсэн контентоо тархаах, олон хүнд хүргэх нь бидний хийх ёстой бас нэгэн чухал ажил болдог.
Хэрхэн вэб хуудсаа хайлтын системд дээгүүр байрлуулах вэ?
Товчхон тайлбарлавал:
Танай вэб хайлтын системд дээгүүр байрлахын тулд дээр өгүүлсэнчлэн вэб рүүгээ хандалт татах ёстой. Нөгөө талаасаа та вэб дээрх контентоо хүмүүст хүргэх, тархаалт хийх ажил хийхгүй бол хандалт нэмэгдэхгүй.
Контентоо олон хүнд хүргэх нь хайлтын системын оновчлолд, вэб хуудсаа хайлтын системд дээгүүр байршуулахад яагаад тийм чухал вэ?
Та вэб дээрээ хэрэглэгчдэд зориулсан заавар, зөвлөгөө гэх мэт контент бэлтгэсэн бол таны дараагийн маш чухал ажил бол уг контентоо зорилтот сегментдээ хүргэх, тэдний анхаарлыг татах. Үүний дараа л хүмүүс таны контентыг сошиал медиад тархааж бусадтай хуваалцаж эхэлдэг. Хэрэглэгчдийн энэ үйлдэл нь хайлтын систем(Google, Bing, Yahoo гэх мэт)-д энэ контент хүмүүст “таалагдаж” байна гэсэн дохиог өгдөг байна. Өөрөөр хэлбэл энэ дохиог хүлээн авснаар хайлтын системийн алгоритм танай вэб дээрх контентыг “хүмүүст хэрэгтэй, чанартай, сайн контент байна” гэж хүлээж авах бөгөөд жишээ нь Google “хүмүүст хэрэгтэй, чанартай, сайн контент”-г л хайлтын системын хамгийн эхний нүүрэнд байршуулдаг. Тиймээс таны хувьд яг л ийм мэдээллийг илүү ихээр хайлтын системд илгээх ёстой гэсэн үг. Үүний тулд та өөрийн байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээ танай ирээдүйн хэрэглэгчид хэрхэн, хаанаас мэдээлэл авдаг тэр л газарт нь байршуулах нь хэрэгтэй. Эдгээр нь өнөөгийн нөхцөлд сошиал медиа, имэйл, хандалт өндөртэй бусад сайтууд гэх мэт онлайн ертөнц юм.
Тиймээс бид энэ удаад контентоо тархаах, идэвхжүүлэх нь хайлтын системын оновчлол (SEO)-д тун хэрэгтэй зүйл бөгөөд хэрхэн тархаах, идэвхжүүлэх, олон хүнд хүргэх талаарх хялбар, бидний хэн ч хийж чадах аргуудын талаарх мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Харин хэрхэн, яаж? Та дараах дөрвөн аргыг туршаад үзээрэй:
1. Зорилтот сегментдээ шууд хүргэ
Бидний хувьд шинээр бэлтгэсэн вэб нийтлэлээ тодорхой сегментэд жишээ нь “Сошиал медиа маркетинг” Facebook группт пост хийх, манай веб хуудсаар дамжуулан шинэ мэдээлэл авахаар бүртгүүлсэн хэрэглэгчдэд имэйлээр илгээх зэргээр хүргэдэг. Ингэснээр бидний илгээсэн мэдээлэл тэдний хувьд хэрэгтэй бас шинэлэг мэдээлэл байж чадвал цааш нь тархаах, сошиал share хийх ажилд маань тус болдог.
Тиймээс та ч гэсэн өөрийн салбарт чухал нөлөө бүхий сошиалд олон дагагчтай хүмүүстэй холбоотой байж, бэлтгэсэн контентоо тэдэнд илгээж байх нь таны ажилд тус болно.
2. Сошиал медиа пост бэлтгэх
Өөрийн сошиал медиа хаягуудаар нийтлэн түгээх нь хэрэглэгчдэдээ контентоо хүргэх хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй аргуудын нэг. Гэхдээ сошиал медиа постын хувьд анхаарал татах зураг, текст чухал шүү. Мөн сошиал медиад ялангуяа Твиттерт нэг контентыг хэд хэдэн удаа давтан пост хийх нь тийм ч буруу зүйл биш. Гэхдээ пост хийх бүрдээ шинэ зураг, текст тайлбартайгаар хийх нь илүү үр дүнтэй болохыг анхаараарай. Мөн ийм үед buffer.com, hootsiute.com гэх мэт сошиал медиа удирдах программууд ашиглах нь таны ажлыг хэд дахин хөнгөвчилж өгнө.
3. Сошиал медиа төлбөртэй сурталчилгаа
Бид ямар нэг контент бэлтгэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг. Харин ийнхүү бэлтгэсэн контентоо хэрэгтэй хүмүүст нь хүргэхгүй бол бидний зарцуулсан цаг хугацаа үр дүнгүй боллоо л гэсэн үг. Тиймээс контентоо хэрэгтэй хүмүүст нь хүргэхэд тус болох бас нэгэн үр дүнтэй арга нь сошиал медиа төлбөртэй сурталчилгаа.
Сошиал медиа ялангуяа Facebook төлбөртэй сурталчилгааны хувьд сурталчилгаа хүргэх зорилтот сегментийг нарийвчлан сонгох (audience), вэб хандалтыг бүртгэх (pixel код байршуулах) зэргээс гадна хямд өртөгөөр хэрэглэгчдэд хүрэх маш өргөн боломж бий.
Холбоотой: Контент маркетинг ба Google-н хайлт хоорондын хамаарал
4. Контентоо дахин ашиглах
Өмнө бэлтгэсэн контентоо дахин шинэчлэн шинэ хэрэглэгчдэд хүргэх, форматыг өөрчлөн дахин ашиглах гэх мэт нь контентоо олон хүнд хүргэх бас нэгэн бүтээлч аргын нэг. Жишээ нь вэб дээрх нийтлэлээ дараах форматад хөрвүүлэн дахин ашиглаж болно:
- SlideShare танилцуулга
- Хөдөлгөөнт видео
- Зурган постууд Facebook, Instagram, Twitter-т зориулсан
- Инфографик
- Podcast буюу аудио нийтлэл болгон өөрчлөх
Шинэ форматтайгаар мэдээлэл бэлтгэн оруулах бүртээ вэб нийтлэлийнхээ линкийг нь хамтад нь пост хийхээ мартаж болохгүй.
Холбоотой: Хайлтын системийн маркетинг: Жижиг, шинэ бизнеснүүдэд зориулсан 5 арга
Эцэст нь хайлтын системын оновчлол (SEO)-ын бусад аргуудыг ашиглах
Контент, нийтлэлээ бэлтгэн тархаах нь чухал хэдий ч тухайн контентоо хайлтын системд оновчлохоо мөн орхиж болохгүй шүү. Дээрх off-page SEO аргуудаас гадна on-page SEO шалгарсан аргуудыг аль, алийг нь хавсран хэрэглэж байж л таны ВЭБ хайлтын системын үр дүнгийн хуудсанд дээгүүр байрших боломж илүү бүрдэх болно.
Хэрэв та хайлтын системийн оновчлол, дижитал маркетингийн талаарх мэдлэг, имэйл маркетинг, сошиал медиа болон google сурталчилгааны талаарх мэдлэгээ дээшлүүлэхийг хүсвэл бидний зохион байгуулдаг ДИЖИТАЛ МАРКЕТИНГ сургалтанд хамрагдаарай.