fbpx

Сошиал медиад видео контент бэлтгэхэд хэрэгтэй 10 сайт: Үнэгүй

Сошиал медиа маркетингт видео контент чухал гэдэгтэй санал нийлнэ биз дээ? Гэхдээ сошиалд олон хүнд хүргэх видео контент бэлтгэхийн тулд танд хэрэг болох чанартай бичлэгүүд хэрэгтэй болно. Өөрсдөө бэлтгэхэд зардал ихтэй. Тийм үед л танд хэрэг болох сайтуудын жагсаалтыг хүргэж байна. Сошиал медиа контент бэлтгэлд тань тус болно гэдэгт итгэлтэй байна.

Бонус: Facebook сурталчилгааны үр дүн хэмжих хамгийн чухал 2 үзүүлэлт

Сошиал медиа видео контент бэлтгэхэд ашиглах үнэгүй, чанартай видео татаж авах 10 сайт

1. Pixabay

Pixabay нь 1.2 сая зургийн болон видеог багтаасан сантай бөгөөд бүгд ямар хязгаарлалтгүйгээр ашиглах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, төлбөргүй бас заавал эх үүсвэрээ дурьдахгүйгээр ашиглаж болноо гэсэн үг.

Pixabay-н HD бичлэгүүдээс жишээ авбал: 12 секундийн урттай хэн нэгэн юм бичиж байгаа энэ бичлэг эсвэл 1 минутын сансараас авсан дэлхийн дүрслэл зэргийг дурьдаж болно.

2. Pexels

Pexels нь анх үнэгүй зургийн сайт байсан бол одоо маш баялаг сан бүхий HD видеонууд эндээс олж авч болно. Дээр нь эдгээр нь ямар ч дэлгэц дээр гайхалтай харагдах өндөр чанартай.

Мөн л эндээс авсан видеог үнэгүй ашиглахаас гадна ямар нэг нэмэлт зөвшөөрөлгүйгээр засах, өөрийн бизнесийн зорилгоор дахин ашиглах боломжтой юм байна.

3. Videvo

Videvo нь өөрийн хэрэглэгчдийн бүтээсэн видео, хөдөлгөөнт графикийг үнэгүй ашиглах боломжыг олгодог.  2 төрлийн зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгээр видео татаж авч болно. Нэг нь Videvo Standard License нөгөө нь Creative Commons 3.0 license.

Videvo Standard License нь видеог үнэгүй ашиглах зөвшөөрөл бөгөөд харин та дахин татаж авч болохоор өөр газар байршуулах эрхгүй. Харин Creative Commons 3.0 нь та уг видеог бүтээгчийг заавал дурьдах шаардлагатай болдог.

4. Life of Vids

Life of Vids нь Канадын Leeroy нэртэй сурталчилгааны агентлагаас санал болгодог үнэгүй зураг, бичлэгийн сан. Ямар нэг зохиогчийн эрхийн хязгаарлалт байхгүй.

Өндөр чанартай хувилбарыг нь татаж авахын тулд тухайн бичлэгийн баруун доор байрлах Vimeo лого дээр даран гарч ирэх “Download” товч дээр дараарай. Шинэ бичлэгүүд 7 хоног бүр нэмэгддэг, мөн зургийн санг нь ч бас сонирхоорой.

5. Splitshire

Splitshire нь Daniel Nanescu хэмээх хүний өөрийн зураг, бичлэгээ бусдад үнэгүй ашиглах боломж олгохын тулд нээсэн сайт. Зөвхөн нэг хүний бүтээл гэдэг утгаараа бас өвөрмөц вэб сайт шүү.

Жишээ нь видео гэхэд л дроноор авсан гайхалтай бичлэгүүд бий. Ямар нэг байдлаар цааш нь борлуулахаас бусад зорилгоор ашиглаж болно.

6. Distill

Байнга шинэчлэгдэх дээр нь үнэгүй HD видео сан хэрэгтэй байдаг бол Distill-г орж үз. Нарийн шалгуураар сонгосон чанартай бичлэгүүд энд бий.

Имэйл хаягаа бүртгүүлчих 10 өдөр тутамд шинэ 10 бичлэгийг танд илгээж байх болно.

Холбоотой:

7. Stock Footage 4 Free

Өдөр бүр шинэ бичлэг нэмэгдэж байдаг Stock Footage 4 Free сайт нь сошиал медиад контент бэлтгэдэг хүн бүрт л хэрэг болно. Энэ сайтын хувьд видео бичлэгүүдээ төрлүүдэд ангилан хайж олоход ойлгомжтой хялбар болгосон нь таалагдсан.

8. Videezy

Videezy сайтын хувьд өргөн сонголт бүхий видео сантай бөгөөд та харин эндээс авсан видеогоо ашиглах бол эдний нэрийг заавал дурьдах ёстой гэнэ. Гэхдээ төлбөр төлөөд нэр дурьдалгүйгээр ашигласан ч болох юм байна.

9. Videoblocks

Videoblocks-оос өөр, өөр орчинд авсан “time lapse” видео, агаараас авсан бичлэгүүдийг олж авч болно. Эхлээд бүртгүүлэн 7 хоногийн үнэгүй эрх авбал өдөрт 20 бичлэг татаж авах эрх олгодог.

10. Vidsplay

Vidsplay-н цуглуулгад 7 хоног бүр шинэ бичлэг нэмэгдэж байдаг ба сошиал медиа контент бэлтгэдэг бол чанартай, шинэ видеог үнэгүй татаж авах бас нэгэн сонголт шүү.

Эдгээр сайтуудаас сошиал медиа контент бэлтгэхдээ ашиглах чанартай, шинэлэг видеог татаж авах боломжтой. Харин ҮНЭГҮЙ зураг татаж авах боломжтой сайтуудтай танилцах бол => Контент маркетингт ашиглах боломжтой ҮНЭГҮЙ зургийн 28 шилдэг вэб хуудас.

TOP