fbpx

Facebook постынхоо LIKE нэмэгдүүлэх үр дүнтэй 8 арга

Facebook – хамгийн том СОШИАЛ МЕДИА платформ, дэлхий даяар 2.01 тэрбум, Монголд 2.2 сая маш идэвхтэй хэрэглэгчидтэй. Мэдээж олон тооны бодит хэрэглэгчид нь эндээс хэрэгтэй мэдээллээ авч, өдөр тутам урт хугацааг өнгөрөөж байгаа учир бизнес эрхлэгчдийн хувьд анзаарахгүй өнгөрөөж үл болох талбар.

Гэхдээ бодит байдалд Facebook-т өөрийн үнэнч хэрэглэгчдийн баазыг бий болгон байнгын идэвхтэй харилцаа үүсгэх нь тийм ч хялбар ажил биш. Харин дараах аргуудыг ашиглан өөрийн хэрэглэгчдийг татан, бизнесээ өргөжүүлэх боломж бий.

Тэгээд ч өөрийн байгууллагын маркетингийн үйл ажиллагаанд ЦОО ШИНЭ дэвшил гаргахаар төлөвлөж байгаа бол эдгээр үр дүнтэй 8 аргыг төлөвлөгөөндөө тусгаарай. Мөн Facebook маркетингийн талаар А-Я хүртэлх бүх мэдээллийг багтаасан Facebook маркетинг гэж юу вэ: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ? нийтлэлийг бичсэн байгаа. Та уншиж танилцаарай.

Facebook маркетинг

1. Хамгийн тохиромжтой цагийг сонго

Хэзээ? гэдэг асуулт аль ч сошиал медиа платформд пост хийхэд анхаарах хамгийн чухал асуултын нэг. Таны зорилтот хэрэглэгчид ХЭЗЭЭ тодруулбал өдрийн аль цагт хамгийн идэвхтэй Facebook ашиглаж байна гэдгийг олж мэд. Жишээ нь та өөрийн зорилтот хэрэглэгчдийг унтаж байх хооронд пост хийвэл маш цөөн хүнд хүрэх магадлалтай. Ихэнх хүмүүсийн хувьд ажил, хичээлийнхээ дараа Facebook-г идэвхтэй ашигладаг. Зарим нь өдрийн цайны цагаар гэх мэт. Гэхдээ энэхүү тохиромжтой хугацаагаа тогтоохдоо таны хамгийн эхлээд заавал хийх ёстой зүйл бол ӨДРИЙН БОЛОМЖИТ БҮХ ЦАГУУДАД пост хийж туршиж үзэх хэрэгтэй.

Мөн Page Insights-с өөрийн хуудасны LIKE дарсан хэрэглэгчид хэзээ Facebook ашигладагийг заавал нягтлаарай.

Дижитал маркетинг

2. Зураг ашигла

“1 зураг 1000 үгнээс хүчтэй” гэдэг үгийг сана. Сошиал ертөнцөд хамгийн үр дүнтэй контентуудын нэг нь ЗУРАГ. Ирээдүйн хэрэглэгчдийн тань анхаарлыг татан, маркетингийн мэссэжийг тань түгээх гол хэрэгслийн нэг. Хүн зурган мэдээллийг тексттэй харьцуулахад асар богино хугацаанд боловсруулдаг бөгөөд энэ нь сошиал медиа дахь асар их мэдээлэл дундаас таны постыг тодруулан харагдуулах болно.

Холбоотой нийтлэл: Инфографик: Сошиал медиа пост зургийн хэмжээ – 2021

3. Facebook Group үүсгэ

Facebook group зорилтот хэрэглэгчдэдээ мэдээлэл хүргэх, постынхоо LIKE, SHARE-г нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг. Гэхдээ групп үүсгээд ажил дуусна гэсэн үг биш. Тухайн групп тань зөв хүмүүсээс бүрдсэн байх ёстой, мөн идэвхтэй оролцоотой байх хэрэгтэй.

Бидний хувьд ч мөн адил дижитал маркетингийн талаарх мэдээлэл хуваалцан, туршлага солилцох групп үүсгэсэн бөгөөд та ч бас энд дарж нэгдээрэй!

Дижитал маркетинг

4. Facebook постынхоо LIKE нэмэгдүүлэх бас нэгэн үр дүнтэй арга нь Facebook уралдаан тэмцээн зохиох

Facebook хуудсаараа дамжуулан уралдаан, тэмцээн зохион байгуулах нь хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх үр дүнтэй аргуудын нэг. Уралдаан, тэмцээн үнэнч хэрэглэгчийг урамшуулж, тэднийг танай Facebook хуудсаар ойр, ойрхон зочлон өөрийн үр дүнг шалгах шалтгаан болдог. Маш олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой бөгөөд CommentPicker, Woobox,  AgoraPulse, Tabsite, Heyo, Shortstack гэх мэт маш олон аппликейшн ашиглаж болно.

5. Хариулт өгөхдөө хэрэглэгчдээ оролцуул

Та өөрийн бизнес эсвэл байгууллагынхаа Facebook хуудсыг хөтлөдөг бол олон тооны асуулт хэрэглэгчдээс тань ирдэг нь мэдээж. Эдгээр асуултанд бүгдэд нь богино хугацаанд хариу өгөх нь зарим үед боломжгүй эсвэл үнэхээр зарим хариултыг мэдэхгүй үе ч гарах магадлалтай. Тиймээс та хэрэглэгчдээсээ зөвлөгөө, хариултуудыг бусдадаа өгөхөд туслахыг хүсч болно шүү дээ. Энэ нь хэрэглэгчдэд тань танай байгууллагын хувьд тэд чухал гэдгийн мэдрүүлэхээс гадна тэдний оролцоог ч мөн адил өсгөнө. Мөн таны ажлыг хөнгөвчлөн, хэрэглэгчид тань цаг тухайнд нь хүссэн хариултаа авах болно. Түүнээс гадна хэрэглэгчидтэйгээ харилцах харилцааг хялбарчлах бас нэгэн шийдэл chatbot ашиглах. Яг энэ талаар бид Дижитал маркетингийн онлайн сургалтаараа дэлгэрэнгүй заасан байгаа.

Дижитал маркетинг

6. Постын давтамжаа анхаар

Facebook хуудасны хүртээмж, оролцоог нэмэгдүүлэх хамгийн энгийн арга нь постын давтамжаа оновчтой болгох өөрөөр хэлбэл өдөрт пост хийх хамгийн оновчтой тоогоо мэдэж авах. Хэрэв та өдөрт нийтлэж буй Facebook постын LIKE нэмэгдүүлэх бол өдөрт хэдэн пост хийж байгаагаа сайтар ажигла. Хэт олон пост хийж байна уу эсвэл хэт бага тоотой байна уу? Buddy Media-с гаргасан судалгаанаас харахад өдөрт 1-2 удаа пост хийдэг хуудасны оролцооны түвшин өдөрт 3 болон түүнээс дээш пост гаргадаг хуудастай харьцуулахад 40% илүү байдаг байна.

Энэ нь тооноос чанарт анхаарах шаардлагатайг ч мөн харуулж байна. Постын тоог биш харин чанарыг сайжруулахад илүү анхаарах нь Facebook хуудасны тань оролцоог нэмэгдүүлэх гол хүчин зүйлийн нэг.

7. Харилцаа тогтоо

Өөрийн Facebook хуудсандаа өдөр бүр ойр, ойрхон хандаж, хүмүүсийн асуултанд хариулах нь харилцаа тогтоох хамгийн энгийн аргуудын нэг. Мөн энэ нь таныг итгэж болох, тэдний өмнө тулгарч буй асуудлыг шийдэхэд тус болох болно гэсэн итгэлийг хэрэглэгчдэд тань өгөх болно.

Дижитал маркетинг

8. Бодит хэрэглэгчийн сэтгэгдлийг оруул

Бодит хэрэглэгчийн сэтгэгдэл СОШИАЛ МЕДИА-д хамгийн ихээр хүмүүст нөлөөлдөг. Хүмүүс танай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэж буй бодит хэрэглэгчид тань ямар сэтгэгдэлтэй байгааг, амьдрал дээр танай бүтээгдэхүүний хэрэглээ юу болох, хэрхэн харагддагийг илүү сонирхдог, анхаарал хандуулдаг.

Танай байгууллагын хувьд хэрэглэгчдэдээ итгэл, үнэмшил төрүүлэх ач холбогдолтой. Мөн хэрэглэгчдээсээ танай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх өөрийн сэтгэгдлээ сошиал медиад хуваалцахыг хүс. Судалгаанаас харахад хэрэглэгчдийн 88% нь бодит хэрэглэгчдийн сэтгэгдэл, үнэлгээнд итгэдэг болох нь батлагдсан гэнэ. Түүнчлэн 2021 оны сошиал медиа маркетингийн трэндээс харахад энэ төрлийн контент хамгийн олон хүнд хүрэх магадлал ажиглагдаж байна.

9. Хэрэглэгчдийнхээ санаанд үлдэх брэнд бүтээ

Хэрэв та Facebook-т хэрэглэгчдийн анхаарлыг татахаар шийдсэн бол хамгийн түрүүнд хийх ёстой ажил тань Брэндинг. Хүмүүсийн санаанд үлдэх БРЭНД бүтээ. Та, танай байгууллага, брэндийн ҮНЭТ ЗҮЙЛ, АЛСЫН ХАРАА юу болох, өөрөөр хэлбэл яг хэн болох талаараа илүү хүмүүст танилцуул. Facebook-т брэнд бүтээх нь урт хугацааны үйл явц. Тиймээс тогтвортой, нэгдсэн ойлголт өгөх, нэг өнгө, төрх, мэссэж хүргэх тал дээр анхаар. Таныг, танай брэндийг мэддэг болсон цагт танай нийтлэж буй постуудыг дуртай гэгч нь LIKE дарж, SHARE хийнэ шүү, хэрэглэгчид тань.

TOP