fbpx
Контент маркетингийн талаарх дараах хамгийн сүүлийн статистик мэдээлэл нь бусад маркетерүүд ямар платформ, арга текник ашиглан хэрэглэгчдийнхээ анхаарлыг татан, асуудлыг нь анзааруулан, шийдвэр гаргахад нь туслаж, борлуулалтаа нэмэгдүүлж буй талаарх тэргүүн туршлагыг судлахад тань тус болно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн таны, танай байгууллагын хувьд контент маркетингийн аль арга хэрэгслийг ашиглах нь үр дүнгээ өгөх талаар
Рестораны маркетингт фейсбүүк ашиглах
Facebook хэр олон хэрэглэгчидтэй, түүнд маркетингийн боломж цар хүрээ хэр их талаар олон зүйл нуршихгүйгээр энэхүү нийтлэлээ эхэлье. Таны ажилладаг салбар ресторан, зоогийн газар, хүлээн авалтын танхим гэх мэт үйлчилгээний салбарын бизнес бол таны анхаарал хандуулах ёстой Рестораны маркетингт фейсбүүкийг хэрхэн ашиглах талаарх 10 зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. FACEBOOK хэмээх энэхүү олон нийтийн цахим хуудсанд тогтмол
Сошиал медиа хөгжүүлэлт өдөр тутмын, 7 хоногийн, сарын ажил
Контент бэлтгэл, байршуулалт, сурталчилгаа явуулах, үр дүнг хэмжих, төлөвлөгөө гаргах гээд олон төрлийн ажилбаруудыг гүйцэтгэх нь “сошиал медиа хөгжүүлэлт”-ийн нэг л хэсэг. Өдөр тутмын хийх ажлын жагсаалт, хяналтын хуудасгүйгээр танай сошиал медиа хөгжүүлэлт хүссэн үр дүнд хүрэхгүй байх, тун чухал ажлууд орхигдож, мартагдах нь бий. Тиймээс сошиал медиа хөгжүүлэлтэд тун чухал хэрэгтэй “АЖЛЫН ХЯНАЛТЫН ХУУДАС“-г дэлгэрэнгүй
Яг л Улаанбаатарын гудамжны хөдөлгөөнтэй адил сошиал медиад ч мөн адил хамгийн идэвхтэй цаг гэж байдаг. Энэ нь мөн танай бизнесийн зорилтот хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаатай ч нягт холбоотой. Танай хэрэглэгчид хэзээ онлайн байдаг гэдгийг мэдэж байгаа бол таны постууд мөн олон хүнд хүрэх магадлал нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл хэзээ пост хийх вэ гэдгээ мэддэг болно гэсэн үг.
Сошиал медиа пост бэлтгэх
Сошиал медиа пост бэлтгэх үедээ олж хараагүй алдаагаа пост хийчихсний дараа л олж харах тохиолдол сошиал медиа маркетер танд тохиолддог л байх. Ямар нэг зүйл мартчихсан юм шиг, гэхдээ яг юу гэдгээ мэдэхгүй байх үе мөн гардаг. Ийм төрлийн алдаа нь бидний ажилд нэлээд асуудал дагуулдаг зүйл. Тиймээс бид Сошиал медиа пост бэлтгэх үед заавал
дижитал маркетингийн
Маркетерүүд, бизнес эрхлэгчид, захирлуудын хувьд маркетингийн ялангуяа дижитал маркетингийн компанит ажлыг үр дүнтэй хөтлөн явуулахад хамгийн түрүүнд хэрэгтэй дижитал маркетингийн платформууд хэрэгслүүдийг танд хүргэж байна. Блог хөтлөх, судалгаа хийх, үр дүнгээ хянах, харилцагчийн үйлчилгээ гээд маркетингийн бүхий л үе шатыг хамарсан үйл ажиллагаанд хэрэг болох 100 гаруй онлайн хэрэгслүүд энд багтсан. Ингээд Таны мэдэж байх
Facebook сурталчилгааны үр дүнг дээшлүүлэх арга
Өдрөөс өдөрт гэрлийн хурдаар хувьсан өөрчлөгдөх сошиал платформууд ээлж дараатайгаар нийгмийг байлдан дагуулдаг хэдий ч яг одоо бол Facebook хамгийн олон хүний өдөр тутмын хэрэглээ болж, Монголд ялангуяа бизнесийн үр дүн гаргах боломжтой цор ганц сошиал медиа сүлжээ гэж хэлж болохоор түвшинд нэгэнт хүрчээ. Энд өдөр тутам 2.1 сая Монголчууд өөрийн сонирхсон мэдээллээ хүлээн авч, найз
Таны хариуцан ажилладаг бүтээгдэхүүн үйлчилгээг хэн хамгийн сайн мэдэх вэ? Мэдээж хэрэг хүмүүст сурталчилж таниулах үүрэг хүлээсэн маркетер та л хамгийн сайн мэдэх ёстой. Иймдээ ч бүх төрлийн контентийн гүйцэтгэлд маркетер бид хамгийн ихээр оролцох хэрэгтэй болдог. Контентийн агуулга, бүтэц, санааг гаргах, цаашлаад ямар нэгэн аргаар гүйцэтгэх нь таны шийдвэрлэх ажил. Өдөр тутмын ажилд тань
Та Times New Roman, Arial, Calibri фонтууд ашиглан контентоо бэлтгэсээр байна уу? Сошиал маркетерүүд, контент бэлтгэгчдэд тулгардаг түгээмэл асуудлын нэг бол кирилл үсгийн фонт сонголт байдаг. Таны контентыг илүү сонирхолтой болгоход гоёмсог фонт туслах нь дамжиггүй. Мэргэжлийн дизайнеруудын ашигладаг кирилл үсгээр бичих боломжтой 1738 фонтыг /Mogul fonts, Mongolian fonts, Roboto, Ubuntu/ татаж авахаар орууллаа. Кирилл
JPG, PNG, GIF зургууд
Маркетерүүд тэр дундаа сошиал медиа маркетерүүд бидэнд төрөл бүрийн сонирхолтой контент бэлтгэх хэрэгцээ гардаг. Хэрэв та Facebook, Instagram, Twitter-т зурагтай пост бэлтгэдэг бол ер нь л контент бэлтгэхэд өөрийнхөө цаг завыг зориулж л байгаа бол та дараах ойлголтыг хамгийн түрүүнд мэддэг байх шаардлагатай. Гарчигт дурьдсан JPG, PNG, GIF зургууд гэсэн ойлголт нь зурган файлын өргөтгөл
Сошиал медиа орчин өдөр бүр өөрчлөгдөж байна. Сошиал медиа маркетерүүдийн өдөр тутмын ажил үүрэгт төрөл бүрийн пост бэлтгэл багтдаг нь мэдээж. Зөв харьцаа, зургийн хэмжээ нь таны бэлтгэсэн постын хүргэх мэссэж, мэдээллийг ойлгомжтой, цэгцтэй болгохоос гадна хүртээмж, оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой эд. Энэ удаад бид: Инстаграм Твиттер Facebook LinkedIn Pinterest Tumblr Snapchat YouTube TikTok зургийн
Facebook Page Organic Reach
2 хоногийн өмнө Facebook нэгэн шинэ өөрчлөлт танилцуулсан нь Facebook хуудасны органик хүртээмж (Facebook Page organic reach) тооцох аргачлал өөрчлөгдсөнөөс шалтгаалан Facebook хуудасны хүртээмж өмнөхөөс 20% хүртэл буурах тухай мэдээлэл байлаа. Гэхдээ та сандрах хэрэггүй, яг үнэндээ юу ч өөрчлөгдөөгүй. Органик хүртээмж (Organic Reach) тооцох аргачлал Шинэ өөрчлөлтийн хүрээнд органик хүртээмж буюу Reach-г тооцохдоо “харах боломжтой” байдлаар нь
TOP